Британийн парламент засгийн газарт хандаж батлан хамгаалах зардлыг Дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Парламентын доод буюу нийтийн танхимын батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны тайланд энэ тухай тусгасан байгаа юм байна. Одоогоор Их Британийн батлан хамгаалах зардал ДНБ ийнх нь 2 хувьтай тэнцэж байгаа юм. Харин 195-96 онуудад батлан хамгаалах зардал нь 3 хувьтай тэнцэж байсан байна.
Нийтийн танхимын батлан хамгаалах хорооныхон улс орны зэвсэгт хүчний боломж нөөцийг нэмэгдүүлэхийн тулд төсвийг нь бас нэмэх ёстой гэж үзэж байна. Мөн тус хорооныхон НАТО гийн дээд уулзалтад зориулж бүр тодруулбал умард Атлантын эвсэл дэх Британийн оролцоог нэмэгдүүлэх Ерөнхий сайд Тереза Мэйгийн амлалтын хүрээнд энэ тайлан илтгэлийг боловсруулсан юм байна. НАТО гишүүн орнууддаа батлан хамгаалах зардлаа ДНБ ийн 2 хувьтай тэнцэх хэмжээнд барих нөхцөл шаардлага тавьдаг.
Гэвч гишүүн 29 орноос 8 нь л энэ шаардлагад нийцэх хэмжээнд төсвөө баталж ирсэн юм. Харин Их Британи батлан хамгаалах зардлаа ингэж нэмснээр НАТО болон Вашингтонтой харилцах харилцаанд нөлөөгөө хадгалж үлдэж чадна гэж парламентын гишүүд нь дүгнэжээ.
| Британийн парламент батлан хамгаалах зардлаа ДНБ-ний 3 хувьд хүрэхийг санал болгож байна | ||
| Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.