Шууд Chart

Герман улс сард 618 сая еврогийн алдагдалтай байна

2018-06-27 11:57:57

Оросын  эсрэг  авсан хориг арга хэмжээнээс болж  Герман улс сард  618 сая  еврогийн алдагдал  амсч  байна.  Ийм  тооцоо дүгнэлтийг   Германы  Альтернатив  намаас  Бундестагт сонгогдсон гишүүн  Маркус  Фронмайер хийсэн  байна.   Тэрээр   Оросын  Известия сонинд  өгсөн ярилцлагадаа  энэ тухай мэдэгджээ.   ОХУ  ын  эсрэг авсан хоригоос  болж  Европын Холбооны  гишүүн  орнуудад учирч  байгаа нийт хохирлын  40 хувь нь  Германд  ногдож  байгааг тэрээр дэлгэрүүлж мэдэгдсэн  юм.  

Түүнчлэн   энэ хориг арга хэмжээнүүд  болон Орос  Германы   худалдааны харилцаа  муудаж  байгаа  нь   Германы үндэсний ашиг сонирхолтой харшилж  байгааг  ч тэрээр  сануулсан  байна.  Украины  зүүн нутаг дахь хямрал мөргөлдөөнөөс  болж   2014 оны зунаас эхлэн   Европын  Холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн. 

Энэ сард  Европын Холбооны  зөвлөл   хориг арга хэмжээний хүчинтэй  хугацааг  2019 оны  6  сарын  23 ныг хүртэл  сунгаад  байгаа юм.  Москва  Украины  дотоодын хямрал  мөргөлдөөнд  оролцогч  тал  биш гэдгээ нэг бус удаа мэдэгдэж ирсэн.   Мөн  Европчуудын эсрэг хариу  хориг арга хэмжээ  авсан билээ. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман улс сард 618 сая еврогийн алдагдалтай байна  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй