АНУ, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Сөүл хотноо ээлжит хэлэлцээгээ хийсэн байна. Энэ үеэр хэлэлцэж буй гол асуудал нь Өмнөд Солонгост Америкийн цэргүүдийг байрлуулахтай холбоотой гарч байгаа зардлыг 2 тал хэрхэн хуваан гаргах тухай юм.
2 улсын төлөөлөгчдийн энэ яриа хэлэлцээг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Америкийн цэргүүдийн зардлын санхүүжилттэй холбоотой үүсээд байгаа санал зөрөлдөөнийг арилгах зорилготойгоор хийж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Өмнөд Солонгост цэргээ байрлуулж байгаагийнхаа төлөө ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байна. Нэгэнт аюулгүй байдлаа хамгаалуулж байгаа бол энэ зардлын ахиу хувийг Сөүл үзэх ёстой гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Гэхдээ цэргийн зардалтай холбоотой 2 улсын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ бүр 1991 оноос эхтэй. Энэ жилийн хувьд 5 жилийн гэрээнийх нь хугацаа дуусч байгаа учир ийнхүү ээлжит хэлэлцээгээ хийж байгаа юм байна. Өмнөх шатны хэлэлцээ нь Вашингтонд өнгөрсөн 5 р сард болсон юм. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост Америкийн нийт 28 500 цэрэг байрлаж байна.
| АНУ, Өмнөд Солонгосын ээлжит яриа хэлэлцээ боллоо | ||
| Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.