Шууд Chart

Ханхүү Уильям Ойрхи Дорнодод айлчилж байна

2018-06-27 16:10:12

Их Британийн ханхүү, Кэмбрижийн  гүн  Уильям  Израиль,  Палестинд  албан  ёсны  айлчлал хийж  байна.  Энэ нь  Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүний  1948  оноос хойш  Ойрхи Дорнодод хийж байгаа анхны  айлчлал  болж  байгаа юм.

Ханхүү  Уильям өчигдөр Иорданаас Тель Авив  хотод  хүрэлцэн  очсон юм. Тодруулбал  түүний Ойрхи Дорнод  дахь айлчлал  2 өдрийн өмнө  Иорданаас эхэлсэн.   Энэ  айлчлалынхаа хүрээнд  Иорданий  угсаа  залгамжлагч ханхүү Хусейнтэй  уулзсан  байна.  Мөн  Кэмбрижийн гүн  Уильям Их Британийн хатан хаан 2 р Елизабетагийн төрсөн өдөрт зориулсан хүлээлт  авалтад  оролцож үг хэлэхдээ  Палестин,  Сирийн  дүрвэгчдэд   тусламж үзүүлж  байдагт нь  Иорданчуудад  талархал  илэрхийлсэн байна. Харин  өчигдөр  хунтайж Уильям  Гефсамани дахь Грекийн гүнж  Алисагийн  бунханаар орсон байна.    Түүний  энэ  айлчлалыг  улс төрийн  биш хэмээн  мэдэгдэж  байгаа. 

Гэвч шинжээчид   Их Британийн  угсаа залгамжлагч  ханхүүгийн энэ айлчлал  АНУ-ын  Ерөнхийлөгч Трампын Иерусалим хотыг   Израилын нийслэл  хэмээн хүлээн зөвшөөрсөн  шийдвэртэй  холбоотой.  Түүнчлэн  бүс нутаг дахь Оросын нөлөө нэмэгдэж   байгаатай  ч холбоотой гэж таамаглаж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ханхүү Уильям Ойрхи Дорнодод айлчилж байна  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй