Шууд Chart

ОХУ, АНУ-ын дээд уулзалтын тов, зохион байгуулах газрыг өнөөдөр зарлана

2018-06-28 12:45:37

Олон улсын хэвлэлүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины АНУ-ын төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон  Болтоныг хүлээн авч уулзсан тухай мэдээллийг онцолж байна. Кремлийн ордонд болсон  энэ  уулзалтаар  хэлэлцсэн  гол асуудал нь  ОХУ, АНУ-ын  дээд уулзалттай холбоотой байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр ОХУ, АНУ-ын дээд уулзалтыг хаана, хэдийд зохион байгуулахаар товлосныг   өнөөдөр  зарлах юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Болтон ч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үүнийг баталсан байна. 

Тэрбээр Москва, Вашингтон нэг цагт нэг зэрэг энэ тухай албан ёсоор  мэдэгдэнэ гэдгийг тодруулж хэлсэн байна. Харин дээд уулзалтыг гуравдагч орны нутаг дэвсгэрт зохион байгуулахаар тохиролцсоныг Юрий Ушаков нэмж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Путин, Трампын уулзалтыг зохион байгуулахаар  бэлтгэж байгаа нь Крымийг хүлээн зөвшөөрөх, Оросын эсрэг авсан хоригийг цуцлах  гэх мэт  гол асуудлаарх АНУ-ын байр суурь  өөрчлөгдөхөд нөлөөлөхгүй гэдгийг Жон Болтон тэмдэглэн хэлсэн байна. 

Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг дээд уулзалтаар хөндөж хэлэлцэхгүйг баталсан байна. Харин АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх  асуудлыг Оросын талын санаачилгаар хэлэлцэхээр төлөвлөж буй юм байна.

Энэ асуудлыг Путин, Болтон нар өчигдөр хэлэлцсэн байна. Мөн хоёр улс харилцан дипломат төлөөлөгчдийг албадан гаргаж, дипломат ажилтнуудын  тоог цөөрүүлсэнтэй холбоотой асуудлыг өчигдрийн уулзалтаар хэлэлцээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, АНУ-ын дээд уулзалтын тов, зохион байгуулах газрыг өнөөдөр зарлана   
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй