Шууд Chart

Европын Холбооны дээд уулзалт өнөөдөр эхэлнэ

2018-06-28 12:58:56

Брюссель хотноо өнөөдөр Европын Холбооны дээд уулзалт эхлэх гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн дээд уулзалтаар хууль, цагаачлал,  аюулгүй  байдал,  АНУ-ын Ерөнхийлөгчийн  худалдааны бодлоготой холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.  

Дээд уулзалтад оролцогчид хууль бус цагаачлалтай холбоотой хямралыг шийдвэрлэх асуудлаарх байр сууриа нэгтгэхээр төлөвлөж байна.   Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид өнгөрсөн ням гарагт энэ асуудлыг хэлэлцэж цагаачлалын системийг шинэчлэх гол  чиглэлүүдээ  тодорхойлсон. 

Тэд цагаачлалтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, Ливийн эрх баригчдад эргийн хамгаалалтаа сайжруулахад нь тусламж эмжлэг үзүүлэх, хууль бус цагаачдын урсгалд ихээр дарагдаж байгаа гишүүн орнууддаа туслах нэгдсэн тохиролцоонд хүрэхээр төлөвлөж байна. Мөн энэ дээд уулзалтаар батлан хамгаалах салбарын асуудлыг онцлон хөндөх юм байна. Тодруулбал, Европын Холбоо, НАТО-гийн хамтран ажиллах тухай тунхаг бичгийг батлах эсэхээ шийдэх юм байна.  Өөр нэг гол сэдэв  нь худалдаа. Европын Холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нар АНУ-ын  Ерөнхийлөгчийн ган, хөнгөн  цагааны импортод гаалийн татвар ногдуулах шийдвэрт хариу арга хэмжээ авах Еврокомиссийн шийдвэрийг дэмжиж  байгаагаа илэрхийлж байсныгаа энэ уулзалтаар батлах болов уу гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбооны дээд уулзалт өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй