Шууд Chart

Нью-Йорк дахь Ардчилсан намын дотоод сунгаанд 28 настай бүсгүй ялалт байгууллаа

2018-06-28 13:11:44

АНУ-ын улс төрд онцлох үйл явдал өчигдөр тохиолоо гэж тус улсын хэвлэлүүд онцлон тэмдэглэж байна. Нью-Йоркийн засаг захиргааны нэг нэгж болох Бронскод болсон Ардчилсан намын дотоод сунгаанд 28 настай Александрия Окасио Кортес хэмээх бүсгүй ялалт байгуулсныг тодотгож байна.

Гол нь Кортес Ардчилсан намаас Конгресст сонгогдсон, гол улстөрчдийн нэг, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосиг залгамжлагч гэж өргөмжлөгдөж байсан Жо Кроулиг 58 хувийн саналаар ялж чадсаныг нь ийнхүү онцолж байна.

Жо Кроули нь 10 дараалж Конгресст сонгогдсон, нам дотроо тойрогтоо  өрсөлдөгчгүй улстөрчид тооцогддог байсан юм. Гэвч одоо  ирэх 11 дүгээр сарын 8-ны өдөр болох Төлөөлөгчдийн танхимын сонгуульд түүний оронд Ардчилсан намаас улс төрд цоо шинэ хүнд тооцогдож байгаа Кортес бүсгүй  өрсөлдөхөөр  болоод  байна. 

Жо Кроули намын энэ дотоод сунгааныхаа кампанид асар их буюу 3.4 сая ам.долларыг зарцуулаад байсан юм байна. Харин Окасио Кортес  бүсгүйн сонгуулийн өмнөх суртачилгаанд жирийн иргэд багахан хандив өргөжээ. Кортес бүсгүй дотоод сунгаанд өрсөлдөхдөө төрийн эрүүл мэндийн   үйлчилгээ Медикэйдэд бүх нийтийг хамруулна, ажлын байр, орон сууцаар хүмүүсийг хангана, зэвсгийн худалдаанд хяналт тавина, АНУ-ын  цагаачлалын албыг татан буулгана, Уолл  Стритэд хатуу хяналт тогтооно гэсэн амлалтууд бүхий мөрийн хөтөлбөртэйгээр  энэ өрсөлдөөнд оролцсон байна.  

Жирийн ажилчны гэр бүлд төрсөн түүний хувь заяаг Бронкс дахь шуудангийн хаяг нь л тодорхойлдог. Ийм хүмүүст сонгогдох боломж  байдаггүйг  харуулсан видео сурталчилгаа хийсэн байсан нь олны таашаалд ихээхэн нийцсэн байна. Бронкс тойргийнхон Ардчилсан намыг байнга сонгож ирсэн. Тиймээс Кортес бүсгүй Конгрессын доод танхимын гишүүнээр сонгогдох нь бараг тодорхой гэж урьдчилан таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йорк дахь Ардчилсан намын дотоод сунгаанд 28 настай бүсгүй ялалт байгууллаа   
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй