Шууд Chart

Хасан Роухани: Иран улс АНУ-д буулт хийхгүй

2018-06-28 13:55:51

Ираний Ерөнхийлөгч Хасан Роухани "АНУ-д тус улс буулт хийхгүй. Харин ч түүхэнд агуу улс гэдгээ хадгалж АНУ-ыг өвдөг дээр нь сөхрүүлэх болно" гэж мэдэгдсэн байна. 

Тэрбээр ард түмэндээ хандаж төрийн төв телевизээрээ үг хэлэхдээ ийнхүү онцолсон байна. Мөн Ерөнхийлөгч Роухани улс орны эдийн засгийн  асуудлыг хөндөж ярьсан байна. Тэрбээр ажилгүйдлийн түвшин өндөр байгаа хүндхэн асуудлыг шийдэхийн тулд эрх баригчид бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно хэмээн хэлжээ.

Иранчууд дэлхий нийтэд эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, бүгд найрамдах засаглалаа хадгалж үлдэн хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж чадахаа харуулах болно гэж амлажээ. Энэ хооронд АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад хандаж Ираний эсрэг хориг арга хэмжээ  авахыг уриалсан байна.

АНУ Иранийг Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг байнга зөрчиж байгаа, бүс нутагт аюул эрсдэл учруулсаар байгааг сануулж хамтын арга хэмжээ авахыг уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хасан Роухани: Иран улс АНУ-д буулт хийхгүй   
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй