Шууд Chart

Ерөнхий сайд асан Нажиб Разакийн 220 сая ам.доллараар үнэлэгдэх эд зүйлсийг хураажээ

2018-06-28 14:13:08

Малайзын цагдаа нар авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа Ерөнхий сайд асан Нажиб Разакийн 220 сая ам.доллараар үнэлэгдэх эд зүйлсийг нь хураан авснаа мэдээлж байна. Цагдаа нар экс Ерөнхий сайдын үл хөдлөх хөрөнгүүдэд нэгжлэг хийснийхээ дараа  өчигдөр  сэтгүүлчдэд  энэ тухай  мэдэгдсэн байна. 

Цагдаа нарын хураасан эд зүйлс дотор гоёл чимэглэлийн 12 мянган зүйл, тансаг зэрэглэлийн 567 цүнх, үнэтэй брэндийн 423 цаг байсан байна. Энэ  дотор нь 12 мянгаас 300 мянган ам.долларын үнэ бүхий Хермесийн гар цүнх олон байсан байна. Тус улсад болж өнгөрсөн парламентийн сонгуульд ялалт байгуулж, улмаар Ерөнхий сайдаар сонгогдсон Махатхир Мохамад экс Ерөнхий сайдын үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сан улсын  хөрөнгө мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан  гэх хэргийг  мөрдөн шалгах  амлалтын дагуу энэ хэргийг  шалгаж байна.  

Энэ сангийн 4.5  тэрбум ам.доллартай тэнцэх мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэдэг мэдээлэл анх 2015 онд гарч байсан юм. Мөн тэр үед  Ерөнхий сайд Резакийн дансанд 700 сая ам.доллар байгааг илрүүлж байсан  бөгөөд  энэ мөнгийг хөрөнгө оруулалтын сангаас шилжүүлсэн болохыг баталсан ч удалгүй энэ хэрэг замхарч материалуудыг нь нууцлах болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхий сайд асан Нажиб Разакийн 220 сая ам.доллараар үнэлэгдэх эд зүйлсийг хураажээ   
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй