Шууд Chart

Их Британийн төв банк Брекситтэй холбоотойгоор гарах эрсдлийг даван туулахад бэлэн гэдгээ илэрхийлэв

2018-06-28 15:34:53

Их Британи Европын Холбооны эгнээнээс гарч байгаатай холбоотойгоор санхүүгийн байгууллагууд эрсдэлд орж мэдэхийг Европын банкны удирдах газраас урьдчилан анхааруулах болсон.  

Харин Британийн төв банк буюу Английн банк Брекситийн үйл явцад гарах хүндрэлүүдийг тус улсын банкны систем давж гарахад бэлэн байгааг  мэдэгдээд байна. Британийн төв банкны тэргүүн Марк Карни энэ тухай өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр онцолсон байна. Тэрбээр  Төв банк Засгийн газартайгаа харилцан ойлголцолд хүрч чадсан төдийгүй найдвартай шийдэл олоод байгааг мэдээлсэн.  

Түүнчлэн Их Британи Европын Холбооны эгнээнээс гарахтай холбоотойгоор үүсэх эрсдлүүдийг даван туулах гарц шийдэл тус холбоонд олон байгаа байх гэж найдаж байгаагаа ч илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Британийн банкуудад Брекситийн үйл явц яаж ч эргэсэн байсан тэсч даван туулах хэмжээний хангалттай хөрөнгө бийг мэдээлсэн байна. 

Их Британийн Нэгдсэн Вант улс  нь 2019 оны гуравдугаар сарын 29-ний 23:00 цагт Европын Холбооноос албан ёсоор гарах юм байна. Үүний  дараа  Европын Холбоотой байгуулсан худалдааны зарим гэрээ  хүчин  төгөлдөр үргэлжлэх хоёр жилийн хугацаатай шилжилтийн үе шат эхлэх юм байна.

Гэхдээ Их Британи болон Европын Холбооныхон шилжилтийн энэ хугацаанд банкны системүүдийн ажиллах зарчмыг хараахан тохиролцож чадаагүй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн төв банк Брекситтэй холбоотойгоор гарах эрсдлийг даван туулахад бэлэн гэдгээ илэрхийлэв   
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй