Тайландын агуйд ор сураггүй алга болсон өсвөрийн хөлбөмбөгчдийн багийн гишүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Гэвч эрэн хайх, аврах энэ ажиллагаанд ус хэтэрхий бохирдолтой байгаа нь сөргөөр нөлөөлж буй юм байна.
Өсвөрийн хөлбөмбөгчдийн багийн 12 гишүүн дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн бямба гарагт бэлтгэл хийснийхээ дараа Чианграй муж дахь агуйд орцгоосон юм байна.
Гэвч тэр үед хүчтэй аадар бороо орсноос болж 10 км урттай тус агуй үерийн усанд автжээ. Аврагчид тэднийг их ус хүрээгүй агуйн цаад хэсэг рүү гарч амиа аварсан байх гэж найдаж байгаа юм байна. Агуйн үүднээс 7 км-ийн зайд очихын тулд Тайландын тэнгисийн цэргийн хүчний гүний усны шумбагчид ажиллаж байна.
Гэвч агуйд 5 метрийн гүнтэй хуралдсан ус нь хэт булингартай байгаагаас болж шумбагчид агуйн гүн рүү нь орж чадахгүй байгаа юм байна.

| Тайландад өсвөрийн хөлбөмбөгчдийг эрэн хайх ажил үргэлжилж байна | ||
| Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.