Шууд Chart

7 хоногт 40 гаруй хүүхэд тоглож байхдаа гэмтжээ

2018-06-29 16:22:36

Хэдхэн хоногийн наана цаана олон балчир үрс хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сэтгэл эмзэглүүлэх боллоо. Үүний шалтгаан нь иргэн хүний ухамсар сэтгэлгээ, мөн ажлын хариуцлагагүй байдал юм. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон эцэг эх, хүүхдүүдэд хохирол учруулж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж дараах мэдээллийг хүргэж байна.

Орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхэд иргэн бүрийн хандлага чухал үүрэгтэй

Орхон аймгийн хэмжээнд 7 хоногт гэмтэж бэртсэн 94 хүнээс 0-5 насны 20, 5-16 насны 22 хүүхэд тоглож байгаад бэртэж гэмтсэн байна. Мөн өчигдөр л гэхэд 6 настай хүүхэд морь унаж байгаад эрүүл мэндээрээ маш хүнд хохироод байна. Дээрх тоо баримт зөвхөн БОЭТ-ийн яаралтай тусламж үйлчилгээн авсан, мэдэгдэж байгаа тоо баримт юм. Энэ нь нэг талаас эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү анхаарал хандуулах, нөгөө талаас хүүхдийн чөлөөт цаг өнгөрөөх орчин нөхцөлийг илүү аюулгүй болгох, хүүхдэд аюултай орчинд тэмдэг тэмдэглэгээг бий болгох, иргэн бүр хийж буй ажил хөдөлмөртөө сэтгэлээ шингээж, эрсдэлтэй орчинд засвар, хамгаалалтыг санхүү хөрөнгө гэлтгүй, өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг сануулж байна. Манай телевизийн хамт олны зүгээс иргэн, аж ахуй нэгж та бүхэнд ч мөн уриалж байна.

Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбай шийдэж чадсан нь том ажил үүрэг. Харин тус орчин нь хүүхдийн эрүүл мэнд, бие махбодид сөрөг хүчин зүйл болж байна уу гэдэгт анхаарал хандуулах нь өндөр хариуцлага, ухамсар. Харамсалтай нь бид асуудлыг шийдэхдээ бүрэн цогц хэлбэрээр шийдэж чадаж байна уу гэдгийг зарим баримтууд үгүйсгэж байгааг сэтгүүлч надаар хэлүүлэлтгүй мэдэх болсон. . Ядаж хийж гүйцэтгэсэн ажлаа ххк, аж ахуй нэгж нь эргэж тойрохгүй, засвар үйлчилгээг хийхгүй байгаагаас эцэг эх бидний аюулгүй гэж бодсон орчинд хүүхдүүд гэмтэж, бэртэж байна.

Энэ чиглэлд 7 хоногийн эхэнд аймгийн удирдлагуудын үүрэг даалгавар өгсний дагуу ажлын хэсэг томилогдож, шат дараалласан ажил үүргийг гүйцэтгэж эхэлсэн байна.

 Аюулгүй байдлыг нэн түрүүнд чухалчилж, хотын доторх эрсдэл аюултай орчны тэмдэг тэмдэглэгээ, анхааруулах тэмдгийг хүүхдүүдэд ойлгомжтой хэлбэрээр нэмэгдүүлж, таны миний хэний ч үр хүүхэд гэмтэж бэртэж болзошгүй тохиолдолд өөрсдөө засаж залруулж хэвшие. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал юм.

 

Сурвалжлагч: А.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

7 хоногт 40 гаруй хүүхэд тоглож байхдаа гэмтжээ  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй