Өвөрхангай аймгийн музей 1951 онд Ардын гэгээрлийн хэлтсийн дэргэд сургалт, заах арга зүйн кабинет нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Одоогийн байдлаар нийт 2480 гаруй үзмэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Өвөрхангай аймгийн музей байгаль, газарзүй, ан амьтан, эртний түүхийн, угсаатны зүйн, алдартан гавьяатны, цэргийн гэсэн 7 танхимтай. Аймгийн түүх, газар орны онцлог, тухайн газар нутгаас эртний түүхэд хамаарах хэсэг, Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдартан, улс төрийн зүтгэлтнүүд зэрэг үзмэрүүдээс гадна бусад аймагт байдаггүй танхим бол сийлбэрийн танхим юм.
Музейн одоогийн барилга 1978 онд баригдсан. 3-4 удаагийн их болон урсгал засварыг хийжээ. Гэвч үзмэрийг хадгалах нөхцөлд агаарын бохирдол нөлөөлж байна гэдгийг хэлж байсан юм.
Музейн үзмэрийг хайгуул, судалгааны дүнд нэмэгдүүлэх мөн хувь хүний гар дээр байгаа түүхийн үнэт ач холбогдол бүхий эд зүйлийг худалдан авах зэргээр бүрдүүлдэг байна. Тус музей хамгийн сүүлд 2014 онд ан амьтны танхимдаа чихмэл амьтдаар үзмэрээ баяжуулснаас хойш санхүүжилт, хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан үзмэр баяжуулах ажил орхигджээ. Харин орон нутгийн төсвөөр дусаал гоождог байсан дээврийг засварласнаар үзмэрийг зөв хадгалах, ус чийгээс хамгаалж чадсан байна.
| Агаарын бохирдол үзмэрийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна | ||
| Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.