Шууд Chart

Соёлын биет бус өвийн наадам боллоо

2018-07-03 10:58:00

Монгол улсын Засгийн газар, БСШУС-ын сайдын тушаалаар “Соёлын биет бус өвийн наадам”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл Төв аймгийн Зуунмод суманд Соёлын биет бус өвийн анхдугаар наадмыг зохион байгууллаа.

Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг нээн хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг наадмын эхний шатны шалгаруулалтыг 27 сумдад амжилттай зохион байгуулсан талаар алба нэх сурвалж мэдээллээ.Эхний шатанд нийт 570 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид оролцсон байна. Сумдаас шалгарсан “Соёлын биет бус өвийн анхдугаар наадам”-ын шилдэг 176 өвлөн уламжлагчид өнгөрсөн сарын 29, 30 нд  Зуунмод суманд хүрэлцэн ирж наадмын 2 дугаар шатны шалгаруулалтад оролцлоо. 

Уг наадам нь 5 ай савын хүрээнд эх хэл болон аман уламжлалууд, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, зан үйл, ёслол баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан заншил, уламжлалт арга технологи сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан байна.  Наадмын  үеэр Мөнх-Алдарын талбайд уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдсэн юм.“Соёлын биет бус өвийн наадам”-ын дараагийн шатны арга хэмжээ 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдаж 21 аймаг, 9 дүүргийн өвлөн уламжлагчид Отог, аймгийн зарчмаар байрлаж, үндэсний ахуйн орчныг бүрдүүлж, олон нийтэд сурталчлан, уран бүтээлээ толилуулахаар болжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Соёлын биет бус өвийн наадам боллоо  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй