Шууд Chart

Сураггүй болсон хүүхдүүдийг, дасгалжуулагчийнх нь хамтаар эсэн мэнд олжээ

2018-07-03 12:21:26

Тайландын  агуйд 9 хоногийн өмнө  сураггүй  болсон  өсвөрийн хөл бөмбөгийн багийн гишүүд болох 12 хүүхдийг дасгалжуулагчийнх нь хамтаар  эсэн  мэнд  олсон байна. Аврагчид  болон  орон нутгийн эрх баригчид  хүүхдүүд бүгд  эсэн  мэнд  байгаа бөгөөд аврах  ажиллагаа  хараахан дуусаагүйг мэдээлсэн  байна.  

Тэднийг Британийн гүнийн  усанд  шумбагчид  болох  Жон Волантен,  Рик  Стэнтон  нар  анх олжээ. Волантен  видео камертай байсан  учир  тэднийг  анх  олсон үеийн бичлэгийг хийж чадсан нь олон улсын хэвлэлүүдээр  цацагдаж  шуугиан дэгдээж  байна.  Олон хоногийн  туршид эрэн хайх  ажиллагааг явуулсны  эцэст  хүүхдүүдийг   дасгалжуулагчийнх нь хамтаар   ийнхүү олж  чадсан. Гэхдээ тэднийг агуйгаас гаргах  амаргүй ажиллагаа  одоо хүлээж байгаа аж.  Хүүхдүүд  10-аад хоногийн туршид агуйн  гүнд хоол ундгүй  байсан учир ихэнх нь сульдсан байдалтай  байгаа гэнэ.  Тиймээс  эхлээд хүүхдүүдийг   гаргаж  авах уу,  эсвэл  хоол хүнс  хүргэх үү гэдгийг шийдэх  хэрэгтэй байгаа юм.

Тэдэнд  хоол хүнс  хүргэх  бас тийм амар  биш.  Усан доогуур  агуйн  гүн  рүү  хүүхдүүд рүү хүрэх зам амаргүй.  Хүүхдүүдийг  тэндээс нүүлгэн  шилжүүлэх нь тэрнээс ч хүнд гэдгийг аврах  ажиллагааг удирдаж  байгаа АНУ-ын Үндэсний комиссын зохицуулагч Анмар  Мирза   мэдэгдсэн  байна. Хүүхдүүд  дасгалжуулагчийнхаа  хамтаар үерийн усанд автсан  агуйн   гүн  дэх  ус  хүрээгүй газарт хүрч  чадсан  байна. Одоогоор  агуй  дахь  үерийн усыг  соруулах  ажил хийгдэж  байна.  Юуны түрүүнд  шумбагчид   хүүхдүүд рүү эмч нарын  багийг  хүргэхээр төлөвлөж байна.   хүүхдүүдийг  агуйгаас  гаргахад  биеийн байдал нь  бэлэн  байгаа эсэхийг   нь  эмч нараар хянуулахаар аж.

Өсвөрийн хөл  бөмбөгчид дасгалжуулагчийнхаа хамтаар  өнгөрсөн  сарын  23 ны  өдөр   бэлтгэл хийснийхээ дараа  Чианграй  муж дахь агуй руу  очицгоожээ. Гэвч  тэр үед  хүчтэй аадар  бороо орсноос болж  10 км  урттай  тус  агуй  үерийн усанд  автсан  байна.  Гэхдээ  аврагчид  тэднийг их ус  хүрээгүй агуйн  цаад  хэсэг рүү гарч  амиа аварсан байх гэж найдаж байсан  юм. Хүүхдүүдийг  эрэн хайх  аврах  ажиллагаанд АНУ, Их Британи, Хятад, Австралийн аврах багийнхан, шумбагчид,  Тайландын  арми,  цагдаа, сайн дурынхан  гээд  1000 гаруй хүн  оролцож  байгаа  юм. Улс  орон даяар   өсвөрийн хөл бөмбөгчдийг   аврах  ажиллагааг  амьсгаа даран  хүлээн  байсан  юм.  агуйд сураггүй болсон  хөлбөмбөгчид 11-16 насныхан, дасгалжуулагч  багш нь  25 настай  юм  байна. 













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сураггүй болсон хүүхдүүдийг, дасгалжуулагчийнх нь хамтаар эсэн мэнд олжээ  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
z [202.70.44.xxx] 2018-07-04 15:00
Burhan iveeg

Бидэнтэй нэгдээрэй