Шууд Chart

Умард Солонгос цөмийн зэвсгээ нэг жилийн дотор бүрэн устгах боломжтой

2018-07-03 12:16:30

Үүний зэрэгцээ  Вашингтон  пост  өнгөрсөн  бямба гаригийнхаа дугаартаа  Америкийн тагнуулын албадынхан  Умард  Солонгос  цөмийн   зэвсгийн нөөцөөсөө бүрэн  татгалзах  төлөвлөгөөгүй байна гэж дүгнэж  байгаа  тухай нийтэлсэн байсан юм.  Тагнуулынхан  Умард  Солонгосыг  цөмийн  цэнэгт хошуу болон  тэдгээрийг үйлдвэрлэдэг нууц  байгууламжуудаа нуух  арга  замыг судалж  байна хэмээн  мэдэгдсэнийг  Вашингтон  пост  иш  татан   нийтэлсэн байсан юм.

Гэвч Америкийн Ерөнхийлөгчийн  засаг захиргааныхан  энэ мэдээлэлд  ямар  нэгэн  тайлбар  хийгээгүй  байна.  АНУ  -ын  Ерөнхийлөгч  Дональд  Трампын Үндэсний аюулгүй байдлын  асуудал  эрхэлсэн  зөвлөх  Жон  Болтон  энэ мэдээлэл  тагнуулын  албадын ажилтай  холбоотой гэдгээр  тайлбар  хийхээс   татгалзсан  байна.  Харин  тэрээр өнгөрсөн  сард  Сингапурт болсон  Ерөнхийлөгч  Трамп,  Умард Солонгосын удирдагч  Ким Жон Ун нарын   уулзалтаар хүрсэн тохиролцоог  хэрэгжүүлэхийг  АНУ   чармайж   ажиллаж  байгаа  тухай   мэдэгдсэн   байна.  

Мөн Умард Солонгосын  эрх баригчид  АНУ  тай  хамтран  нэг  жилийн дотор  цөмийн хөтөлбөрөө  бүрэн  хааж  чадна  гэж  үзэж  байгаагаа мэдэгдсэн   байна.  Умард  Солонгосын тал   энэ талаарх стратегийн шийдвэр гаргасан  бол,  хамтран  ажиллахад  бэлэн л  байгаа бол  бид  ч  шуурхай ажиллаж  чадна хэмээн  онцлон  хэлсэн  байна. 

Түүнчлэн  АНУ-ын  Төрийн  нарийн бичгийн дарга  Майк  Помпео  ойрын  хугацаанд  энэ  асуудлаар  Умард  Солонгосын  эрх баригчидтай  уулзалт хэлэлцээ хийхийг  тэрээр мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос цөмийн зэвсгээ нэг жилийн дотор бүрэн устгах боломжтой  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй