Шууд Chart

Путин Трамп нарын уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн тоо 2 мянгад хүрч магадгүй байна

2018-07-03 12:21:54

Энэ  сарын  16 нд   Хельсинки хотноо  болох  ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путин,  АНУ  ын төрийн тэргүүн   Дональд  Трамп нарын уулзалтыг   2  мянга  гаруй  сэтгүүлч  сурвалжлахаар  байна.  энэ тухай  Финландын  гадаад хэргийн яамнаас  мэдэгдсэн  юм.  Мөн тус яамнаас   сэтгүүлч  сурвалжлагчдыг  бүртгэх  үйл  ажиллагааг  ойрын  өдрүүдэд  эхлүүлэхээр  төлөвлөж  байгаа юм байна. 

Одоогоор  Финландын гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн  тамгын газар  гээд олон сувгаар    Путин  Трамп  нарын уулзалтыг  сурвалжлах  эрх  олгох хүсэлт  ирж  байгаа юм байна.  ОХУ,  АНУ-ын  дээд  уулзалтыг зохион байгуулах  ажлыг   Финландын  Ерөнхийлөгчийн тамгын газар,  Ерөнхийлөгч  Саули Ниинистё  удирдан хариуцаж  байгаа юм байна.  Харин  хэвлэл мэдээллийн   ажилтнуудыг  бүртгэж,  сурвалжлах эрх  олгох ажлыг  Финландын гадаад хэргийн яам хариуцах  юм байна.  тус яам мөн хэвлэл  мэдээллийн   төв нээж  ажиллуулахаар  төлөвлөж  байгаа юм байна. 

Финландын гадаад хэргийн яам  2  удирдагчийн уулзалтад  оруулах  сэтгүүлч, зураглаач,  зурагчдын тоонд тодорхой хязгаар  тавихаа өмнө нь мэдэгдэж байсан.  Харин  бүх арга хэмжээг   сурвалжлах  дамжуулах  онцгой  эрхийг  Финландын  телерадиогийн  YLE компани, Европын  EBU холбооныхонтой хамтран  авсан  байна.  ОХУ, АНУ-ын  төрийн тэргүүн нарын  Хельсинки  дэх  уулзалтаас өмнө   2 орны удирдагч  Их 20 ийн дээд  уулзалтын хүрээнд  Хамбург  хотноо  анх уулзаж  байсан. Мөн   дараа нь  2017 онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын  ажиллагааны  байгууллагын дээд уулзалтын  хүрээнд  богино хугацааны уулзалт хийж байна. Харин  Хельсинки дэх уулзалт нь   анхны  бүрэн  хэмжээний  дээд уулзалт болох  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин Трамп нарын уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн тоо 2 мянгад хүрч магадгүй байна  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй