Шууд Chart

АНУ-ын Конгрессын гишүүд ОХУ-д айлчилж байна

2018-07-03 13:00:47

АНУ-ын Конгрессын гишүүд  өнөөдөр Москва хотод хэд  хэдэн уулзалт хэлэлцээ хийхээр  төлөвлөсөн  байна. Тэдний ОХУ-д хийж байгаа айлчлалын хөтөлбөрт Оросын гадаад хэргийн яамны төлөөлөгчид Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүдтэй харилцаа хамтын ажиллагаа,  олон улсын  асуудлыг  хэлэлцэж  санал  солилцох гэнэ.

Орос-Америкийн хууль тогтоогчид  2 улсын харилцаа холбоог үргэлжлүүлэх нь  чухал  байгааг  онцлон мэдэгдэж  байна.   Уулзалтуудаар  Ойрх Дорнод,  Украин,  аюулгүй  байдалтай холбоотой  асуудлыг  хэлэлцэхийг хүсч  байгаагаа илэрхийлж байна. Харин Кремль үйл  явдлыг  хурдасгаж, 2 орны харилцаа  дулаарч  байгаа тухай   ярихгүй  байхыг уриалсан байна.  Гэхдээ Конгрессын гишүүдийн Москвад  хийж  байгаа айлчлалыг талархан  хүлээн  авч байгааг Кремль илэрхийлсэн. Америкийн  Конгрессын гишүүдийн  ОХУ дахь  айлчлал   өнгөрсөн  сарын  30-наас  эхэлсэн.  

Энэ нь  Москва  Вашингтон Ерөнхийлөгч  Путин,  Төрийн тэргүүн Доналд  Трамп  нарын уулзалт хэлэлцээний бэлтгэлийг хангаж  байгаа  үетэй  давхцаад байгаа  юм. АНУ-ын төлөөлөгчдийг Бүгд найрамдах намаас  сенатад  сонгогдсон гишүүн Ричард Шелби тэргүүлж байна.  Конгрессын гишүүдийг өнөөдөр  Төрийн Думд   хүлээн авна. Энэ нь   2013  оноос хойш  Төрийн Думд болох энэ уулзалт нь Конгрессын  гишүүд  болоод Оросын  парламентын  доод  танхимын гишүүдийн анхны  уулзалт болох юм.   Америкийн Конгрессын  гишүүдийн  ОХУ дахь айлчлал  ирэх  5-ны  өдөр өндөрлөнө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Конгрессын гишүүд ОХУ-д айлчилж байна  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй