АНУ Европт үйлдвэрлэсэн автомашинуудын гаалийн татварыг нэмбэл дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ 13-14 тэрбум ам.доллар алдахыг Евро комисс анхааруулсан байна. Евро комисс АНУ-ын удирдагчдад хандаж бичсэн захидалдаа Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Европын үйлдвэрлэгчдийн автомашин, сэлбэг хэрэгсэлд 25 хувийн гаалийн татвар ногдуулж эхэлбэл Америкийн эдийн засагт л хохиролтойг тэмдэглэсэн байгаа юм байна.
Мөн энэ захидалдаа АНУ-ын нутаг дэвсгэрт Европын компаниуд 2,9 сая автомашин үйлдвэрлэн гаргаж байгаа нь АНУ дахь автомашины нийт үйлдвэрлэлийн 26 хувь нь болдог тухай, Америкт үйлдвэрлэж байгаа машинуудын сэлбэг хэрэгслийн ихэнх хувийг импортоор авдгийг тэмдэглэсэн байгаа юм байна. Мөн АНУ-ын нутаг дэвсгэрт Европын компаниудын үйлдвэрлэдэг автомашинуудын 60 хувийг экспортолдог нь АНУ тай хийж буй худалдааны тэнцвэрт байдлыг сайжруулахад хүргэдэг гэдгийг Евро комиссынхон сануулсан байна. АНУ өнгөрсөн 6 р сарын нэгнээс эхлэн гангийн импортод 25, хөнгөн цагааныхад 10 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн.
Үүний хариуд Европын Холбоо Америкийн металл, машин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 25 хувийн импортын гаалийн татвар ногдуулах болсон. Харин өнгөрсөн 7 хоногт Ерөнхийлөгч Трамп Европын Холбооны орнуудаас Америкт нийлүүлж байгаа автомашинд 20 хувийн импортын гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан. Тиймээс Еврокомиссийн зүгээс дээрх анхааруулга бүхий захидлыг Америкийн удирдагчдад илгээгээд байна.
| Автомашины гаалийн татварыг нэмбэл АНУ 13-14 тэрбум ам.доллараа алдана | ||
| Үзсэн: 1538 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.