Шууд Chart

Андрес Мануэль Лопес Обрадор 53,8 хувийн саналаар Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2018-07-03 13:07:26

Мексикт  болсон  Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан  дүнгээр Андрес  Мануэль Лопес  Обрадор  53,8 хувийн  санал авч   ялалт байгуулаад  байна.   Тэрээр  өчигдөр  орой  нийслэл  Мехико  хотын  төвд   дэмжигчиддээ  хандаж  хэлсэн үгэндээ  төрийн тэргүүний үүрэгт  ажилдаа орсон даруйдаа  эрчим хүчний  салбарт  онцгой  анхаарал хандуулж  ажиллахаа  мэдэгдсэн   байна.

Тодруулбал  эрчим хүчний  салбар дахь  гэрээ хэлэлцээрийг  нягтлан шалгуулж   зөрчил  алдаа  илрүүлбэл Конгресс  шүүхэд хандах  болно гэдгийг  онцлон мэдэгдсэн  байна.  Мөн  иргэдэд  үзэл  бодлоо чөлөөтэй  илэрхийлэх, хувь болон нийгмийн  эрх  чөлөө олгох,  үндсэн хуулиар  олгогдсон   иргэний,  улс төрийн эрхийг нь хамгаалахад  анхаарч  ажиллахаа  илэрхийлсэн  байна. 

Түүнчлэн  Мексикийн  шинэ  засгийн газар   санхүү, татварын  сахилга  батыг  дэмжиж,  банкнуудын автономит эрхийг  хамгаалахаа  амласан  байна. авилгыг  устгах  нь  шинэ засгийн газрын гол үүрэг  зорилт байх болно гэдгийг  тэрээр  амлаад  ах дүү, хамтран  зүтгэгчид, гэр  бүлийнхнийгээ  ч  авилгын хэрэгт холбогдвол өршөөлгүйгээр шийтгэх болно хэмээн амласан  юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Андрес Мануэль Лопес Обрадор 53,8 хувийн саналаар Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй