Шууд Chart

Өнөөгийн байдлаар Говь-Алтай аймагт 4,5 сая толгой мал идээшилж байна

2018-07-03 13:09:44

Говь-Алтай аймгийн нийт нутгийн энэ зуны цаг агаар, бэлчээрийн ургалтын явц, газар тариалангийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлийг тус аймагт суугаа МҮОНРТ-ийн сэтгүүлч Р.Төмөрчөдөр ирүүллээ.

Говь-Алтай аймгийн 18 суманд зургаа, долдугаар сард аймгийн ус цаг уур орчны шинжилгээний албанаас 16 удаа зориудаар нөлөөлж хур тунадас орсон. Аймгийн бэлчээрийн даацыг малын тоонд дүйцүүлэхэд гурван сая малын даацтай.

Өнөөгийн байдлаар Говь-Алтай аймагт 4,5 сая толгой нийт нутгаар идээшлэн бэлчиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь бэлчээрийн даацын хувьд 1,5 сая толгой малаар илүү байгаа нь өвсний ургалт нөөц бололцооны хувьд хүндрэлтэй байгааг илтгэж байна.

Бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа хортон мэрэгчидтэй устгахаас гадна царцааг багасгахын тулд 20 мянган га газарт 79 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжилтийн ажил хийжээ. Цөлжилтийг багасгахын тулд мод тарих, модлог ургамлыг зүй бусаар ашиглахыг хорих зэрэг арга хэмжээг авч байгаа гэдгийг хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэл өгсөн. Газар тариалангийн хувьд Говь- Алтай  аймаг газрын гарц сайн байгаа. Аймгийн найман суманд тариалан эрхэлдэг. Ашиг шимийг орон нутагтаа хүргэхийг зорьж байна.

Жилийн хамгийн дулаан сар нь аль ч нутагт долдугаар сард байдаг. Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар энэ зун усархаг, дуу цахилгаантай бороо их орох төлөвтэй байгааг ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа юм.

Мөн хуурайшилт ихтэй үед цахилгаанжилт их буудаг байна.Иймд малчид иргэд хөдөлмөрчдийг аянга цахилгаан, үер усны аюулаас онцгой сэрэмжтэй байж, цаг агаарын мэдээг сайтар сонсож байхыг анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөгийн байдлаар Говь-Алтай аймагт 4,5 сая толгой мал идээшилж байна  
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
амар [43.228.129.xxx] 2018-07-03 16:18
ядахдаа энэ оготно новшийг.

Бидэнтэй нэгдээрэй