Шууд Chart

Британид Засгийн газрын "Кобра" хорооны шуурхай хуралдааныг зарлажээ

2018-07-05 13:37:58

Британийн Дотоод хэргийн сайд Засгийн газрын дэргэдэх "Кобра" хорооны шуурхай хуралдааныг зарлаад байна. Энэ нь өчигдөр тус улсын Эймсбери хотод хоёр хүн гүн хордсон хэрэг гарсантай, тэр дундаа тэд өмнө нь Оросын тагнуулч асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан "Новичок" гэж нэрийддэг хоронд хордсон болохыг тогтоосонтой холбоотой юм.

Дөч гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр Солсберигээс 10 км-ийн зайд орших Эймсбери хотод хордсон хэрэг гарсан. Цагдаагийнхан тэднийг одоогоор    тодорхойлох боломжгүй хорт бодисонд хордсон гэж сэжиглэх үндэслэл байгааг мэдээлж байсан ч тэр  хор нь "Новичок" гэдэг сэтгэцэд хүчтэй  нөлөөлдөг хор болохыг Скотланд Ярдын сөрөх тагнуулын албаны Нил Басу мэдэгдсэн юм. Гэхдээ цагдаагийнхан ямар аргаар, ямар шалтгааны  улмаас  тэднийг сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг хороор хордуулсныг тогтоож хараахан чадаагүй байгаагаа мэдэгдэж байна.  

Харин Эймсберид хордсон хүмүүс Солсбери хотын Скрипалийнхний хордсон газруудад очиж байгаагүй гэдэг нь батлагдсан байна. Одоогоор  мэргэжилтнүүд Эймсбери Солсбери хотуудад гарсан энэ хоёр хэрэг өөр хоорондоо холбоотой эсэхийг шалгаж тогтоохыг чармайж байна. Мөрдөн  шалгах ажиллагаа Эймсбери хотод үргэлжилж байгаа бөгөөд нийт 12 байгууллагын төлөөлөгчид энэ хэрэг дээр ажиллаж буй юм байна. 

Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Оросын экс тагнуулч Скрипаль охиныхоо хамтаар Солсбери хотод сэтгэцэд хүчтэй нөлөөлөх бодисоор хордсон юм.  Их Британи төдийгүй Европын Холбооны орнууд энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британид Засгийн газрын "Кобра" хорооны шуурхай хуралдааныг зарлажээ   
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй