Шууд Chart

АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар Сирийн нөхцөл байдлын тухай хэлэлцэхээр төлөвлөж байна

2018-07-05 15:49:17

Ирэх  16-ны  өдөр Хельсинкид  товлоод  АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтаар терроризмын  эсрэг хийж  байгаа тэмцэлтэй холбоотой  асуудлыг хөндөж  хэлэлцэхийг  Оросын гадаад хэргийн  яамнаас мэдэгдээд  байна.  Тодруулбал  ОХУ ын гадаад хэргийн орлогч  сайд Олег  Сыромолотов Мадридад  болсон  терроризмтой тэмцэх  Орос Испанийн  яамд  хоорондын  ажлын хэсгийн уулзалтад  оролцох үеэрээ сэтгүүлчдэд  ийнхүү  мэдэгдсэн  байна.

Харин   ОХУ-ын Ерөнхийлөгчийн   хэвлэлийн нарийн бичгийн  дарга Дмитрий Песков  энэ  дээд  уулзалтаар амаргүй олон асуудал  түүний дотор Сирийн  тухай  цогцоор нь  хэлэлцэнэ  хэмээн мэдэгдсэн  байна.  АНУ-ын  засаг захиргаанаас ч  Сирийн  нөхцөл  байдал  муудаж  байгаа  асуудлыг   Ерөнхийлөгч Трамп,  Путин  нарын уулзалтаар   голлон хэлэлцэхийг  мэдээлсэн  юм.  өнгөрсөн сард  Сирийн засгийн газрын  хүчин Оросын дэмжлэгтэйгээр  нутгийн  баруун өмнөд хэсэгт  байлдааны идэвхтэй  ажиллагаа явуулж  эхэлсэн. Үүнээс болж   270 гаруй  мянган хүн орон гэрээ орхин  дүрвээд  байгаа юм. АНУ   үүнд   ихээхэн  сэтгэл  зовниж байгааг   төрийн  департаментын албан ёсны  төлөөлөгч  Хизер Ноейрт илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар Сирийн нөхцөл байдлын тухай хэлэлцэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй