Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөн дээр эсэргүүцлээ илэрхийлэн гарсан эмэгтэйг цагдаа нар буулгасан байна. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн тус хөшөөн дээр гарч, дөрвөн цагийн туршид зогсчээ.

Түүнтэй хамт өөр хэд хэдэн хүн Эрх чөлөөний энэ арал дээр АНУ-ын цагаачлал, гаалийн албыг татан буулгахыг шаардсан уриа лоозонгууд байрлуулсан байсан юм.
Эсэргүүцлийн энэ хөдөлгөөнтэй холбоотойгоор тус арал дээр байсан жуулчид, тэнд ажилладаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Цагдаа нар эсэргүүцлийн энэ ажиллагаанд оролцсон долоон хүнийг баривчилсан ч нэг эмэгтэй нь цагдаагийнхнаас зугтан эрх чөлөөний хөшөө рүү авирсан байжээ.
Цагдаа нар түүнээс сайн дураараа бууж ирэхийг нь ятгаж, хоёр цагийн туршид хүлээсний эцэст өөрсдөө дээш авирч эмэгтэйг буулгасан байна.
| Эрх чөлөөний хөшөө рүү авирсан эмэгтэйг буулгажээ | ||
| Үзсэн: 2614 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.