Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Америкийн Тесла компани шинэ загварын авто хүлгүүдээ зах зээлд худалдаалсаар байна. Сүүлийн үед тус компанийн автомашиныг худалдан авах хэрэглэгч, захиалагчдын тоо улам өссөөр байна. Үүнтэйгээр холбогдуулан автомашины үйлдвэрлэлтийн ажил шаргуу, зав чөлөөгүй үргэлжилсээр байгаа юм. Тесла компанийг үүсгэн байгуулагч Илон Маск саяхан нэгэн мэдэгдэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан өгсөн. Түүний мэдээлснээр, тесла компани 7 хоногт 7000 ширхэг Модель 3 загварын автомашин үйлдвэрлэсэн хэмээн онцолжээ.
Өмнө нь өгч байсан мэдээлэлдээ бол тесла захиалагчдынхаа хүслийг биелүүлэхийн тулд, салбарынхаа зах зээлийг цахилгаан хөдөлгүүртэй теслагийн автомашинаар хангахын тулд 7 хоногт 5000 ширхэг автомашин үйлдвэрлэн нийлүүлэхээр зорьж байна хэмээн мэдэгдэж байсан. Харин одоо Тесла энэ зорилгоо давуулан биелүүлж чадсан байна. Теслагийн автомашины үйлдвэрийн 2 мэргэжилтэн Ройтерс агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа 7-р сарын эхэн гэхэд 7 хоногийн эцсийн байдлаар 7000 дахь автомашинаа өлгийдөн авсан талаараа дуулгасан байна. Өмнө нь 7 хоногт 6000 ширхгийг үйлдвэрлэж байсан. Одоо 7000 боллоо, бид бол жинхэнэ автомашин үйлдвэрлэгч томоохон компани болж чадлаа хэмээн онцолжээ. Тесла компани Модель 3 загварын автомашиндаа ихээхэн найдлага тавин ажиллаж байгаа. Энэ загварын автомашины захиалга ч нэмэгдэх болсон. Зах зээлд салбартаа хамгийн сүүлийн үеийн технологийн цахилгаан машиныг хэт үнээр худалдахгүй байхыг зорьж байгаа. Энэ оны 4-р сард Теслагийн автомашины үйлдвэр 2000-2500 ширхгийг үйлдвэрээс гаргаж байсан байна. Цаашид захиалгаас шалтгаалсан үйлдвэрлэлтийн тоо асах хандлагатай байгааг ч мэдээлж байгаа юм. Нэг зүйлийг онцлоход Цахилгаан хөдөлгүүртэй дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч Америкийн Тесла компани Модель 3 нэртэй автомашиныхаа үнийг буулгаад байгаа. Учир нь Модель гурав загварын автомашины үйлдвэрлэлт удаан явагдаж, их хүлээлт үүсгээд байгаатай холбогдуулан захиалагчид захиалгаа цуцлах арга алхмуудыг хийж эхэлсэнтэй холбогдуулан энэ шийдвэрийг гаргасан гэдгээ компанийн талаас мэдээлжээ.
| Илон Маск: Тесла компани долоо хоногт 7000 ширхэг автомашин үйлдвэрлэлээ | ||
| Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.