Ухаалаг гар утас үйлдвэрлэн зах зээлд худалдаалдаг Хятадын “One Plus” компани OnePlus 6 нэртэй утсаа борлуулаад эхэлсэн. Энэ удаад шинэ өнгө загвартайг бүтээн худалдаанд гаргахад бэлэн болсон байна. Улаан өнгийн хувилбартайгаар шинэчлэгдэн гарсан тус гар утас энэ сараас худалдаалагдаж эхлэн гэж мэдээлжээ.
One Plus компанийн үйлдвэрлэсэн Oneplus5 загварын ухаалаг гар утасны дараагийн шинэчилсэн хувилбар гэж ойлгож болно. Компанийн тэргүүн Карл Пей хэлэхдээ, шинэ хувилбарын утсандаа шинэ өнгө загвар оруулахын тулд маш олон төрлийн өнгөний сонголтон дээр ажилласан талаараа дурдсан байна. Шинэ өнгө хэв маяг салбартаа бусдын анхаарлыг татахуйц өвөрмөц байх хэрэгтэй гэдэг үндэслэлийг бодож улаан өнгийг сонгосон гэж мэдээлсэн байна. Өнгөний хувьд энгийн бус эгэлгүй нэгэн улаан өнгөтэй болсон ч, доторх үзүүлэлтийн хувьд өөрчлөгдөөгүй хэвээрээ гэсэн байна. Өөртөө 6,28 инчийн хэмжээтэй Optic AMOLED үзүүлэлттэй 2280/1080 нягтшилтай дэлгэцтэй. Snapdragon 845 чип бүхий процессортой. Шуурхай санах ойн багтаамж буюу Рам нь 8 гб, харин санах ойн багтаамж нь 128 гб. Бусад төрлийн Андройд үйлдлийн ухаалаг гар утаснуудын адил Мicro SD картаар нэмэгдүүлж болно. Энэ сараас дэлхийн улс орон бүрт албан ёсоор худалдаалагдаж эхэлнэ. Үнийн хувьд ойролцоогоор 579 ам.доллар юм байна.
| Шинэ загварын “OnePlus 6 Red ” ухаалаг гар утас энэ сараас худалдаалагдана | ||
| Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.