Энэ оны 10-р сард худалдаанд албан ёсоор борлуулагдаж эхлэх “Собро” нэртэй энэ ухаалаг ширээ цахилгаан хэрэгсэл цэнэглэх, дуу хөгжим тоглуулах мөн гэрэл асаах зэрэг ухаалаг үйлдлээр ажилладаг юм байна.
Загвар хийцийн хувьд гайхалтай болж өгсөн. Аль ч өрөөнийхөө хэсэг байршуулж болох боломжтой. Энэ ухаалаг ширээний дээд талын тавцан дээр мэдрэгчтэй дэлгэц байрлаж байгаа. Үүгээр дуртай хөгжмөө тоглуулах, зурагтаа удирдах, мөн бусад зориулалтын ухаалаг үйлдлүүдийг хийж болдог байна. Доод хэсгийн тавцан дээр тэжээлийн зориулалтын оролтуудтай. Ю-эс-би, розетка зэрэг. Эдгээр тэжээлийн оролтуудаар ухаалаг гар утас болон зөөврийн компьютер бусад цахилгаан хэрэгслээ цэнэглэж болдог юм. Түүнчлэн утас оруулгатай тусгай нүхтэй болж өгсөн. Энэ нь олон нарийн цэнэглэгч утас орооцолдох, замбараагүй харагдах зэрэг үзэгдэх байдлыг шийдэж өгчээ. Энэ ухаалаг ширээ нь мөн блүтүүс 4,0 сүлжээгээр ухаалаг хэрэгслүүдтэй холбогддог.
Үүнээс гадна цэвэрхэн, тод төдийгүй чанга дуугаралт гаргах чадалтай хоёр ширхэг өсгөгчтэй, шөнийн цагаар өрөө тасалгааг гэрэлтүүлэгч ухаалаг системээр хангагдсан. Ширээ учраас ном, сэтгүүл, тэмдэглэлийн дэвтэр, аяга кофе цайны тавиур мэдээж байгаа. Түүнчлэн өөртөө бяцхан хөргөгчтэй. Уух зүйлсээ хүйтнээр нь хэрэглэхийг хүсдэг хүмүүст илүү тохиромжтой. Унтлагын болон зочны өрөөнөөсөө гал тогооны өрөөнд очиж хүйтэн уух юм авах шаардлагагүй. Дан ганц уух зүйл гэлтгүй хүнсний бүтээгдэхүүнээ ч хийж хадгалж болно. Ухаалаг гар утастайгаа холбосноор ухаалаг ширээнээс хөгжим тоглуулах, гэрэл асаах үйлдлийг удирдаж болно.
2017 онд тус бүтээлийг зах зээлд гаргах зорилгоор үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд 50 мянган ам.доллар цуглуулахаар ажиллаж байсан бол харин ч 1,6 сая ам.долларын хөрөнгө босгож чаджээ. Ухаалаг ширээг ирэх 10-р сараас 1500 орчим ам.долларын үнэтэйгээр борлуулна.
| Санхүүгийн байгууллагын танилцуулсан ухаалаг ширээ “Sobro ” худалдаанд гарна | ||
| Үзсэн: 1441 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.