Шууд Chart

Умард Солонгосын цөмийн зэвсгийг устгах ажлын хэсэг байгуулна

2018-07-08 13:48:10

АНУ, Умард Солонгос улсууд цөмийн  зэвсгийг устгах  ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон талаар Төрийн  департаментаас  мэдээлснийг хэвлэлүүд  онцолж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Майк  Помпеогийн Умард Солонгост хийж байгаа айлчлалын эхний өдөр болсон  уулзалтаар  ийм тохиролцоонд  хүрчээ.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгосын цөмийн зэвсгийг бүрэн устгах, тус улсад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх,  Солонгосын дайнд амиа алдсан Америкийн цэргүүдийн шарилын үлдэгдлийг нь  буцаан авах гэсэн гол 3 асуудлаар тохиролцоонд хүрч тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө  гаргах зорилгоор Пхеньянд ирсэн юм. Баасан гарагт болсон  эхний шатны уулзалт хэлэлцээ нь 3 цагийн  туршид үргэлжилсэн байна. Уулзалтын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк  Помпео өөрийн Твиттер хуудсаараа багийнхныхаа ажлаар бахархаж  байгаагаа  илэрхийлсэн ч хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлсэнгүй.

Өчигдөр мөн Умард  Солонгосын өндөр албаныхантай хийх 2 дахь шатны  хэлэлцээ болсон. Үүнээс гадна Умард  Солонгосын удирдагч  Ким Жон Унтай  уулзана гэсэн  мэдээлэл  байгаа ч  одоогоор энэ талаарх мэдээлэл хэвлэлийнхэнд  алга  байгаа юм. Өчигдөр орой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Токиог  зорьсон байна. Японы  нийслэл хотод тус улсын  Ерөнхий сайд Абэ Шинзо болон Гадаад хэргийн сайд Таро Коно нартай  уулзалт хэлэлцээ хийнэ.  Мөн  түүний  ажлын  айлчлалын  энэ хөтөлбөрт Өмнөд  Солонгосын  гадаад хэргийн сайд  Кан Гён  Хватай хийх уулзалт ч  багтсан  байгаа юм байна.   Өнөөдөр Токиод  мөн   АНУ, Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн  сайд нарын  3 талт уулзалт болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын цөмийн зэвсгийг устгах ажлын хэсэг байгуулна  
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй