Шууд Chart

Дархан-Уул аймгаас 800 оноо авсан 10 сурагч өргөмжлөл мөнгөн шагналаа гардав

2018-07-09 10:32:49

Дархан-Уул аймгаас 800 оноо авсан 10 сурагч өргөмжлөл мөнгөн шагналаа гардлаа. Дарханы сурагчид өнгөрсөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаа бататгаж чадав. Уг аймгийн удирдлагууд элсэлтийн ерөнхий шалгалтаас үнэмлэхүй дээд 800 оноо авсан 10-н сурагч, түүнийг бэлтгэсэн багш нарт хүндэтгэл үзүүлж өргөмжлөл, мөнгөн шагналыг нь гардуулсан байна.  

Өнгөрсөн зургадугаар сарын 16-нд улс орон даяар нэгэн зэрэг элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж, 20-нд дууссан аж.

Улсын хэмжээнд нийтдээ өнөө жил ерөнхий боловсролын 798 сургуулийг 40550 хүүхэд төгссөн. Үүнээс үнэмлэхүй 800 оноо авсан 94 хүүхэд байна. Харин Найрамдлаар овоглосон Дархан хотоос 1528 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс 10 сурагч үнэмлэхүй 800 оноо авч эцэг эх, багш нараа баярлуулсан юм.

Дархан-Уул аймгийн тухайд өнөө жил 1438 хүүхэд төгсөж элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс гадна өмнөх жилийн 90 хүүхэд нэмэгдэж нийт 1528 хүүхэд энэ жилийн элсэлтийн шалгалтад оржээ. Үүнээс таван судлагдахуунаар 10 сурагч үнэмлэхүй дээд 800 оноо авсан юм.

Өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн 10 сурагч үнэмлэхүй дээд оноог авч байсан бол өнөө жил энэхүү амжилтаа бататгаж чадлаа. 

Энэ жилийн онцлог нь Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтын машиныг Боловсрол соёл урлагийн газарт авч өгснөөр сурагчид эртнээс бэлтгэлээ сайн базааж чадсаныг багш, сурагчид онцолж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дархан-Уул аймгаас 800 оноо авсан 10 сурагч өргөмжлөл мөнгөн шагналаа гардав  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй