Шууд Chart

Иргэд тохилог таатай орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо

2018-07-16 12:50:45

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийн төвүүд өөрсдийн гэсэн ая тухтай тохилог байртай болох боломж бүрдлээ. Энэхүү барилгынхаа шавийг тавилаа.

Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 15 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, ахмад, залуучуудын хөгжлийн төв бүхий багийн төв баригдаж энэ ондоо багтаан ашиглалтад оруулах ажээ.

Багийн хөгжлийн төв зөвхөн Дархан сумын 15 дугаар баг гэлтгүй шинэ хороолол, хуучин хороолол гээд нийтдээ Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийг хамарсан 3-н хэсэг байрлалд баригдах юм. Тус гурван хэсэг газрын барилгын ажлыг “СБМ” ХХК нийт 1,4 тэрбум төгрөгийг өртгөөр гүйцэтгэх ажээ.

Олон жил яригдсан энэхүү багийн төвүүдийн барилгын ажил энэ онд болоод ирэх онд баригдаж бүрэн ашиглалтад орох юм байна. Ингэснээр Дарханчууд ая тухтай тохилог орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэд тохилог таатай орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй