Шууд Chart

“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” аян Өмнөговьд хэрэгжиж байна

2018-07-17 15:02:15

“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” аян Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байна. Аяны хүрээнд орон нутгийн замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд зам тээврийн осол хэрэг 5323 бүртгэгдсэн байдаг. Үүний уршгаар 1220 хүн амь насаа алдсан. Дээр дурдсан зам тээврийн гэмт хэрэг, ослын  65 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн бөгөөд дээрх тоо баримтуудад үндэслэн Цагдаагийн ерөнхий газар Замын цагдаагийн албанаас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018” аяныг өрнүүлж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 11 хүний амь нас хохирч, найман хүний биед гэмтэл учирсан байна.

Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дамжин явах 245 км нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын тээврийн хэрэгслийн автозамын ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, зам тээврийн осол, хэргийн 70 хувь тус замд үйлдэгдэж байгаа бөгөөд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний хүчээр хяналтыг шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар 43 гэмт хэрэг бүртгэгдсэн ба 2017 оны мөн үеэс 11 хэргээр буюу 25.6 хувиар өссөн.

Зөрчлийн шинжтэй зам тээврийн осол 152 бүртгэгдсэнийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэсэн. Түүнчлэн зам тээврийн осол, хэргийг бууруулах чиглэлээр Өмнөговь аймаг дахь Авто тээврийн үндэсний төв, “Гашуун Сухайт автозам” ХХК-тай хамтарсан “Аюулгүй тээвэр-Хяналт” нэгдсэн арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Мөн замын хөдөлгөөний хяналтыг сайжруулахын зэрэгцээ Авто замын тэмдэг, тэмдэглэгээ”, “Хайс хашлага, явган хүний зам гарц тэмдэглэгээг сайжруулах” Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, засаж сайжруулах ажлуудыг хийж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” аян Өмнөговьд хэрэгжиж байна  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй