Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Мандал овоо суманд 10 ортой эмнэлэг барих ажлыг эхлүүллээ.
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум 1600 гаруй хүн амтай. Сумын эрүүл мэндийн төвийн барилга 1979 онд ашиглалтад орж, түүнээс хойш 1 удаа засварт орсон байдаг. 2017 оны 2 дугаар сард МХГ-ын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэгдсэн. Тиймээс бүтээн байгуулалтын жилд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 21 тэрбум гаруй төгрөгийн төсвөөр 10 ортой, граж моорог бүхий 2 давхар эмнэлгийг барих ажлыг 7 сарын 25-ны өдөр эхлүүллээ.
2018 он Өмнөговьчуудын хувьд бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жил бөгөөд аймгийнхаа бүх сумыг түүнчлэн салбар бүрийг хамарсан далайцтай ажлуудыг хийж байна. Мандал-Овоо суманд баригдаж буй 2 давхар 10 ортой шинэ эмнэлгийг 12 сард ашиглалтад оруулах юм. Ингэснээр Өмнөговь аймгийн Баян овоо, Мандал овоо сумд 10 ортой хоёр давхар, граж моорог бүхий эмнэлэгтэй болж байгаа юм.
| Өмнөговь аймгийн Мандал овоо суманд 10 ортой эмнэлэг барих ажлыг эхлүүллээ | ||
| Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.