Цэцэрлэгүүд энэ сарын 25-ны өдрөөс 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлсэн. Гэвч төрийн бус өмчийн 16 цэцэрлэг хяналт шалгалтад бүдэрч, тусгай зөвшөөрлөө цуцлуулахад хүрээд байна. Тухайн цэцэрлэгүүдэд хүүхдийн сурч, хөгжих эрхийг зөрчсөн, тоглоомын талбай байхгүй, хоол хүнсийг стандартын бус орчинд хийж байгаа зэрэг зөрчил илэрчээ.
Хүүхдээ улсын цэцэрлэгт өгч чадаагүй, илүү тухтай орчинд сурч хөгжүүлэхийг эрмэлзсэн эцэг эхчүүд хувийн цэцэрлэгт өгдөг. Иймд сэрэмжлүүлэх үүднээс дээрх шалгалтад зөрчилтэй гарсан 16 цэцэрлэгийн жагсаалтыг хүргэе.
|
Д/д |
Дүүрэг |
Зөрчилтэй гарсан цэцэрлэгүүд |
|
|
1 |
Сүхбаатар |
Цоглог жаалууд, Бөмбөлөг, Золбоолог багачууд, Мөндөөхэй, Ивээлт нар |
|
|
2 |
Хан-Уул |
Оргил, Анар |
|
|
3 |
Баянзүрх |
Интоорхон |
|
|
4 |
Баянгол |
Цэцэн маамуу, Бумбардайн найзууд, Мөндөө, Түвшин бүүвэй, Эрдмийн эрх |
|
|
5 |
Сонгинохайрхан |
Жаргалант яргуй |
|
|
6 |
Чингэлтэй |
Хишиг-Ундрам |
|
|
7 |
Налайх |
Төгсзаяа |
|
Бэлтгэсэн: Б.Сэргэлэн
| Зарим цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ | ||
| Үзсэн: 2341 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.