Шууд Chart

Баян-Өлгий аймагт цас оржээ

2018-07-26 17:22:41

Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Булган, Баяннуур, Буянт, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумдын нутгаар өчигдөр болон өнөө шөнө 0,4-7 мм хур тунадас буусан бөгөөд уулархаг нутгаараа цас оржээ.

Энэ сарын 27-ноос 31-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан  мэдээллээр хугацааны эхээр зарим газраар бага зэргийн бороо орох төлөв ажиглагджээ.

Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Салхины хурд 5-10 м/с бах бөгөөд агаарын температур хугацааны эхэнд сэрүүцэж шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад хугацаанд шөнөдөө 7-12 хэм, 19-24 хэмийн дулаан байх аж.


Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баян-Өлгий аймагт цас оржээ  
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй