Шууд Chart

Анх удаа баг Түмэн адууны баяраа тэмдэглэв

2018-07-28 11:17:11

Энэ сарын 26-нд адуун сүргээрээ алдартай Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2-р багийн  түмэн адууны баяр боллоо.  

Төв аймгийн Алтанбулаг сум нь өнгөрсөн онд 26 мянган адууг тоолуулж үүнээс Аргал 2-р баг нь түмэн адуугаараа аймгийн 97 багаас 2т эрэмбэлэгдэж, МУ-ын 21 аймаг, 330 сум, 1530 багаас 7-т бичигдэж байгаа адуун сургийн өлгийн нутаг гэж хэлж болно. 

Анх 1989 онд тус суманд нэг  түмэн адууны баяраа ёслол төгөлдөр хийснээс хойш 2009 онд хоёр түмэн адууны баяраа  хийж байсан түүхтэй сум юм. 

Энэ нь түүхэнд анх удаа баг түмэн адууны баяраа хийж байгаа тохиолдол юм.  Түмэн адууны баярын адуучин тэмцээнд Алтанбулаг сумын 120 гаруй адуучид оролцож шилдгээ тодруулжээ.

Адуучин тэмцээн морьтой шургуулж уургалах, уурга шүүрэх, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах, морь сэлгүүлж уургалах, гэсэн 5 төрлөөр явагдсан байна.  Адуучин тэмцээний тэргүүн байранд Алтанбулаг сумын 2-р багийн адуучин Бямбаням тэргүүлж Алтанбулаг сумын 3-р багийн адуучин Д.Отгон-Өлзий удаалж, тус сумын 2-р багийн адуучин М.Даваажаргал 3-р байранд шалгарчээ.

Мөн түмэн адууны баярын хүрээнд сайхан хөхүүр, сайхан айраг, хос морьтон, 64 бөхийн барилдаануудыг амжилттай зохион байгуулсан байна.  Бөхийн барилдаанд Аймгийн арслан П.Эрхэмжаргал түрүүлж хурсан олныг баясгалаа.   

 

Сэтгүүлч: Т.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анх удаа баг Түмэн адууны баяраа тэмдэглэв  
Үзсэн: 2422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
маш муу [66.181.186.xxx] 2018-07-28 20:52
энэ баг ингээд цөлжилтөнд ниргэгдээд ,гишгэх газаргүй болж дээ,муу эр дайнд хөөрнө гэгчээр түмэн адуу чин түмний бэлчээрийг устгана шүү дээ
Зочин [64.119.19.xxx] 2018-07-28 14:38
Ашиглалт багатай бэлчээр талхлах цөлжилтөнд сөрөг нөлөөтэй тийм олон адуугаар юугаа хийх гэж яг үнэндээ гайхуулхаас өөр зүйл байхгүй. малын хөлийн татварыг олигтой нэмэхгүй бол ингээд хий хөөрцөглөөд таарах юм
Зочин [202.9.42.xxx] 2018-07-28 13:37
Уг нь тун зүгээр мэдээ. Харамсалтай нь найруулга тааруу. "Баяр зохион байгуулагдлаа" гэдэг нь тэр баяр өөрөө бий болчихсон байгалийн үзэгдэл мэт утга агуулжээ. Уг "Зохион байгуулаа" гэвэл хүний бүтээл орно. Өөрч алдаа зөндөө.

Бидэнтэй нэгдээрэй