Шууд Chart

Өрхийн хэрэгцээний газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ

2018-07-28 11:20:04

Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн Р.Оросоо нь өрхийн хэрэгцээний газраа цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ. Тэрээр энэхүү газраа ахмадууд амрах эко орчин болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Тэтгэврийн зээлээр нийт 21 сая төгрөгийн өртгөөр цэцэрлэгт хүрээлэн боссон байна. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байгаа юм. Чулуун усан оргилуур, 6000 гаруй мод бутыг тарьж үлгэр жишээ ногоон байгууламжийг 2 жилийн хугацаанд сумандаа бүтээн байгуулсан Алтанбулаг сумын иргэн Оросоогийн талаар бид сурвалжиллаа.

Оросоо нь БНСУ -ын иргэн Пак сону тай хамтран өнөөдрийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан талаараа ярилаа.  Визний асуудал тулгарч байгаагаас өөр тулгамдах асуудалгүй талаараа ч онцолсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өрхийн хэрэгцээний газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ  
Үзсэн: 1982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй