Шууд Chart

АНУ-ын Төрийн департамент ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан шалтгаанаа тайлбарлав

2018-08-11 10:55:52

АНУ Оросын Засгийн газрын бодлогыг өөрчилж, Москва-Вашингтоны харилцааг сайжруулахын тулд тус улсын эсрэг дахин хориг арга хэмжээ авсан. Ийм тайлбарыг АНУ-ын Төрийн департаментын  албан ёсны төлөөлөгч  Хизер  Нойерт  хэвлэлийн бага хурлынхаа үеэрээ хийснийг нь  хэвлэлүүд онцолж байна.

Тэрээр,  "Америк, Орос улсуудад харилцан сонирхдог олон салбарууд бий. Хоёр улс хоёулаа  дэлхийд тэргүүлэгч улсууд гэдгийг мөн энэ ташрамд онцолсон юм.  АНУ-ын  төрийн  департаментаас өмнө нь Оросын  эсрэг шинэ  хориг арга хэмжээ авч байгааг зарласан. Энэ хориг нь энэ сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж  эхлэх  юм. Вашингтон  Москваг   Их Британийн  Солсбери хотод  Оросын тагнуулын төв газрын ажилтан асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан хэмээн  буруутгасаар  байгаа юм. ОХУ-ын гадаад хэргийн яамнаас  Америкийн энэ шийдвэрт хариу  арга хэмжээ авахаа мэдэгдсэний  дээр хүчээр  эсвэл тулган шаардах аргыг хэрэглэж  байгаа нь үр ашиггүй..." гэдгийг  онцлон сануулсан байна.

Мөн Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий  Медведев, "АНУ Оросын эсрэг  хориг арга хэмжээгээ  цаашаа чангатгавал үүнийг нь эдийн засгийн дайн зарлалаа гэж үзэх болно" хэмээн мэдэгдээд  байна.  Тэрээр, мөн энэ  дайнд эдийн засаг,  улс төрболон шаардлага гарвал бүх аргаар хариу барих болно хэмээн онцоллоо.  Түүнчлэн, Орос  улс сүүлийн 100 гаруй жилд байнга ямар нэгэн  хориг арга хэмжээний шахалт дарамтад  байгааг сануулсан юм.

Энэ  бүхэн нь Оросыг олон улсын тавцан дахь хүчтэй  тоглогч, өрсөлдөгчийн байр сууринаас нь салгах  зорилготой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн  юм. Харин Америкийн хэвлэлүүд, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авснаар Америкийн эдийн засагт ч хор  хохирол учирна гэдгийг сануулж  байна. Тухайлбал "The Hill" редакцынхаа нийтлэлд, Оросын  эсрэг шинээр хориг арга хэмжээ авбал Америкийн компаниуд ч Оросын зах зээлийг орхин гарахад хүрнэ. Оросын компаниуд  ч Америкийн компаниудыг зах зээлээсээ шахан гаргахын тулд  бусад улс  орны компаниудтай түлхүү хамтран ажиллахыг чармайх болно гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Төрийн департамент ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан шалтгаанаа тайлбарлав  
Үзсэн: 2213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.218.xxx] 2018-08-12 11:28
Америкийн Оросод тавьж байгаа хориг болон Хятадтай хийж байгаа худалдааны дайн нь цаад утгаараа Монголыг Орос Хятадаас та нар салж чадахгүй шүү л гэсэн дам сануулга шүү дээ. Гэтэл манай залуус Америк гээд үхэлдээд байдаг. Бодит байдал дээр америк бидэнд огт туслахгүй. Туслаж ч байгаагүй. Манайх бүс нутгийн Орос Хятад Солонгос Японтойгоо л ойр дотно байх хэрэгтэй.
Зочин [27.123.214.xxx] 2018-08-12 09:25
Хориг Орос улсад ашигтай болсон. Бүхнийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Хятад Бразил, Энэтхэг гэсэн агуу том зах зээлүүд рүү бүтээгдэхүүнүүдээ шахаж, бас авдаг болсон. Өөрөөр хэлбэл энэ агуу улсын эдийн засаг өндийсөн. Хэн хожив. Эдгээр улсууд хожсон. Баруунаас авдаг хүнсний бүтээгдэхүүдийг Хятад тэргүүтэй эдгээр улсуудаас хэдэн арван тарбумаар нь авсан учир. Хэн хохиров. Европ... Бас Канад. Ялангуяа Европод очоод үзээрэй. Агуу хямрал гэгч ойртсон бна лээ. Ерөнхийдөө хямраад эхэлчихсэн. Ийм л бна даа
Зочин [87.123.192.xxx] 2018-08-11 22:42
orosuud hurdan högjlj bgaa Aziudtai hamtaraad Amerik gazar algadaad dampuurna...tertei tergui Evropiin holboo,Hayatad Ameriktai taagui bgaa

Бидэнтэй нэгдээрэй