Шууд Chart

“Талын марафон" гүйлтийн тэмцээн 22 дахь жилдээ боллоо

2018-08-21 14:54:12

“Талын”марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд Төв аймгаас 10 зм-ын зайд орших Өгөөмөрийн шавартын хөндийд 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд найман орны 800 гаруй тамирчин оролцсон юм.  

“Талын”марафон гүйлтийн тэмцээнд 13-15, 16-17, 39-50, 60-аас дээш насны ангилалд 3км, 5км, 21 км, 10 км, 50 км –ын зайд гүйж шилдгээ тодруулсан байна. Энэ жилийн хувьд жуулчид багт наадмын хувцастай гүйсэн нь олны анхаарлыг татжээ. Мөн хөл нүцгэн гүйлтийн төрлийг шинээр нэмж 20 гаруй тамирчин энэхүү төрөлд өрсөлдсөн байна.

Марафон гүйлтийн 21 км-ын зайд эмэгтэйчүүдээс ОУХ-ний мастер Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдээс ОУХ-ний мастгер Д.Гантулга, 60-аас дээш насны ангилалд эмэгтэйчүүдээс Н.Эрдэнэчимэг, эрэгтэйчүүдээс л.Нэргүй  нар тус тус тэргүүн байрыг эзлэв. Харин паралимпээс тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Б.Ванданпүрэв, эмэгтэйчүүдээс Б.Болормаа нар тэргүүн байрт шалгарлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Талын марафон" гүйлтийн тэмцээн 22 дахь жилдээ боллоо  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй