Сэлэнгэ аймгийн Замын цагдаагтйн тасгаас “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018 аян болон “Оюутан тээвэр-2 “ нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс замын хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар УБ – Алтанбулаг чиглэлийн олон улсынчанартай авто зам дайран өнгөрдөг онцлогтой. Энэ замаар өдөрт дунджаар 1300 гаруй тээврийн хэрэгслэл байнгын хөдөлгөөнд оролцдог байна. Иймээс ч замын цагдаагийн тасгийн ажлын ачаалал их байдгаас гадна замын хяналт шалгалтыг байнга явуулах зайлшгүй шаардлагатай болдог байна. Тус тасгийн хамт олон дээрхи арга хэмжээнүүдийн хүрээнд багагүй ажлыг зохион байгуулан ажиллаж буй.
Улсын болон орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг ирэх аравдугаар сарын 1 хүртэл гурван сарын хугацаатай зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүдэггүй зэрэг зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж улмаар эдгээр зөрчлүүдьйг арилгаж ажиллах юм байна.
Мөн дээрхи аяныг эрчимжүүлэх зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид болон зорчигчид зам тээврийн гэмт хэрэг осолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан тээвэр – 2 “нэгдсэн арга хэмжээг энэ сарын 13-наас ирэх есдүгээр сарын 5 хүртэл хэрэгжүүлэхээр болжээ. Замын шалгалтын үеэр хурд хэтрүүлэх, зорчигчиддоо хамгаалатын бүс зүүлгэдэггүй зөрчил түгээмэл байгааг замын цагдаа нар онцолж байлаа.
“Оюутан тээвэр – 2 – нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагч замын цагдаагийн тасгийн ажилтнуудтай хамтран явуулж байна. Арга хэмжээний хүрээнд зорчигч иргэдэд техникийн шаардлага хангаагүй, үзлэг оношлогоонд хамрагдаагүй, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслэлэээр зорчихын хор уршгийн талаар яриа таниулга хийж байлаа.
Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг сайн зохион байгуулж, эргүүл шалгалтыг тогтмолжуулан ажилласнаас гадна зам тээврийн хэрэг, осол үйлдэгддэг цэгүүдэд хийх хяналт шалгалтыг байнга хийдэг болсноор энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс хэрэг 32 буюу 40,7 хувиар, осол 48 буюу 298,9 хувиар нас баралт найм буюу 50 хувиар гэмтсэн хүн 31 буюу 26,1 хувиар буурчээ.
| Зорчигчдын аюулгүй байдлыг хангах аян үргэлжилж байна | ||
| Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.