Төв аймгийн Зуунмод сумын “Бүжинхэн” цэцэрлэг нь А, Б байрандаа 380 гаруй хүүхдийг хүлээн авдаг аж. Уг цэцэрлэгийн А байр анх 1975 онд ашиглалтанд орсноос хойш нэг ч урсгал засварт ороогүй гэнэ.
43 жилийн өмнө баригдсан уг цэцэрлэгийн барилга дээврээсээ дусаал гоожиж, гадна талын өнгө үзэмж муудан, сан цахилгааны асуудалтай болж цэцэрлгийн хүүхэд хүлээн авахад хүндрэлтэй болж эхэлжээ. Одоогоор анги танхимын тохижилт сайн дулаан байгаа боловч жил ирэх тусам муудаж хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй болж байгааг цэцэрлэгийн удирдлагууд ярьж байна.
Мөн зөөлөн эдлэл, ширээ сандалны хүрэлцээ дутмаг байдаг гэнэ. Энэ талаараа холбогдох газарт хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд он гарсны дараа асуудал шийдэгдэж эхэлнэ гэсэн хариуг өгчээ.
БСШУ Яамнаас 21 аймгийн сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, засварт жилд дөрвөн тэрбум төгрөг тавигддаг. Гэхдээ энэ нь бүх сургууль цэцэрлэгт хүрдэггүй, нэн шаардлагатай байгаа газарт зарцуулагддаг аж. Тус цэцэрлэгийн хувьд 716 сая төгрөгөөр засвар хийгдэх төсөв гарсан. Энэ нь өндөр төсөв тул хүлээгдэгдэж байгаа талаар албаныхан тайлбарлаж байсан юм.
| 43 жилийн өмнө баригдсан цэцэрлэгийн барилгыг засварлах шаардлагатай | ||
| Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.