Өмнөговь аймаг агаарын бохирдлыг бууруулах, төвлөрсөн дулааны шугамыг нэмэх, өргөтгөх ажил хийж байна. 2018-2019 онд зөвхөн аймгийн төв Даланзадгадын хэмжээнд нийт 20 гаруй аж ахуйн нэгж, 130 орчим айл өрх төвлөрсөн дулааны шугамд холбогдох боломжтой болно.
2018 оныг Өмнөговьчууд бүтээн байгуулалтын жил болгон онцолсон. Бүтээн байгуулалтын жилд агаарын бохирдлыг бууруулах, дулааны шугам сүлжээг нэмэгдүүлэх, өргөтгөх ажлыг хийж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад дулаан хангамж ОНӨААТҮГ, Нэкст стандарт ХХК, Дэт ХХК-ууд нийт 1460 метр дулааны шугам сүлжээг нэмж тавьснаар аймгийн төв Даланзадгадын хэмжээнд 20 гаруй аж ахуйн нэгж, 130 орчим айл өрх 2018-2019 онд төвлөрсөн дулаанд холбогдох боломжтой болох юм. Дулааны шугам сүлжээг өргөтгөх, нэмэгдүүлэх ажил ирэх есдүгээр сарын 15 гэхэд дуусна.
Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд аймгийн төв Даланзадгад сумын А зэрэглэлийн бүсийн аж ахуйн нэгж, айл өрхийг төвлөрсөн халаалтын системд холбох боломжтой болгох ажил бодит ажил хэрэг болж байгаа юм. Цаашид иргэд, олон нийтийн саналд үндэслэн гэр хороолол, А зэрэглэлийн бүсийг дулааны шугам сүлжээнд холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
| Даланзадгадад 20 гаруй аж ахуйн нэгж, 130 орчим айл төвлөрсөн дулааны шугамд холбогдох боломжтой | ||
| Үзсэн: 1401 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.