Шууд Chart

Өмнөговьд эрүүл мэндийн салбарт 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

2018-08-29 14:27:05

Өмнөговьчууд 2018 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгосон. Өрхийн эрүүл мэндийн төвүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төвийг барьж байна. Түүнээс гадна ард иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийж нэг өдөрт 120 гаруй иргэнийг хамруулсан байна.

Дээрх аймгийн хэмжээнд 2018 онд эрүүл мэндийн салбарт 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Аймгийн төвийн бүсийн оношилгоо эмчилгээний шинэ барилгыг байгуулахын зэргэцээ сумд болон аймгийн төвд шинэ өрхийн эрүүл мэндийн төв барьж байна. Зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй эмч ажилчдынхаа мэдлэг ур чадвар, харилцаа хандлагад анхаарч шаталсан сургалт арга хэмжээг зохион байгуулж байна.

Түүнээс гадна ӨМӨЗО-ын Альшаа аймаг, Өмнөговь аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Альшаа аймгийн эмч ажилтнууд Өмнөговьчуудад нэг өдөр үнэ төлбөргүй үзлэг хийлээ. Иргэд үнэ төлбөргүй үзлэгт хамрагдахын зэрэгцээ эмч ажилчид туршлага судалж, ажлын байрандаа мэдлэг, туршлага олж авсан байна.

120 гаруй хүнийг үзэж, 90 орчим иргэнд уламжлалтын тан олгожээ. Цаашид Өмнөговь аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр Альшаа аймгийн эрүүл мэндийн байгууллага, эмч ажилчидтай хамтран ажиллана. Мөн энэ үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн уламжлалт сэргээн засахын кабинетэд найман нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөговьд эрүүл мэндийн салбарт 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ   
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй