Орхон аймагт 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 10 цэцэрлэгт 9600 гаруй хүүхэд хамрагдлаа. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт өмнөх онд 91,1 хувь байсан бол 94 хувьд хүрсэн. Энэ үзүүлэлт нь СӨБ-д хамрагдах улсын дунджаас дээгүүрт бичигдэж байгаа юм. Түүнчлэн төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд 20 мянга орчим хүүхэд суралцана. Дээрх сурагчдын 2186 нь нэгдүгээр ангид элсэгчид байна
Хичээлийн шинэ жилийн нээлтэд орон нутгийн удирдлагууд алслагдсан багуудын сургууль цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдэд баяр хүргэсэн. Алслагдсан багийн сургууль цэцэрлэгийн хамт олноос энэ хичээлийн жилийн онцлог болоод хийж хэрэгжүүлсэн ажлуудаа ч мөн танилцуулсан юм.
Орхон аймгийн хэмжээнд СӨБ-н харан сургалт өмнөх онд 91,1 хувьтай байсан бол энэ хичээлийн жилд 94 хувьд хүрсэн байна. Харин ЕБС-ийн тухайд төр, хувийн хэвшлийн 24 сургуульд 20.0 орчим хүүхэд суралцана.
Аймгийн хэмжээнд анги дүүргэлт 30.5 ээлжийн коэффицент 1,4 байна. Дашрамд дурдахад энэ хичээлийн жилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан орчин үеийн стандартад нийцсэн 26 дугаар цэцэрлэг болон улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Баянбулаг багийн цэцэрлэг ашиглалтад орох юм.
Мөн “Эрдэнэт” цогцолбор сургуулийн 928 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг эхлүүлж ирэх онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.
| Орхон аймагт энэ хичээлийн жилд хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.