Төв аймгийн Баянцагаан суманд 400 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Үүнээс онцлон өрхийн томоохон үйлдвэрлэгч болох иргэн Г. Дашзэвэг, А. Сандагдорж нарын талаар сурвалжиллаа.
Төв аймгийн Баянцагаан сумын иргэн Г.Дашзэвэг, А.Сандагдорж нар 6 жилийн өмнөөс хашаандаа чацарганын мод тарьж эхэлсэн байна. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд одоогийн байдлаар 250-260 чацарганын модыг арчилж тарьж ургуулсан талаар бидэнд хуучиллаа. Жилдээ 300 тн чацарганыг хураан аваад сумынхаа иргэдэд нийлүүлээд 2 сар хүрэхгүй хугацаанд жимсээ дуусдаг байгаа юм.
Мөн чацарганаар хүний биед хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж ард иргэддээ хүргэхийн зэрэгцээ ажилгүй 4 иргэнийг ажлын байраар хангадаг байна. Чацарганаас гадна монос, сармис, сонгиныг хамт тариалж худалдаанд гаргадаг хөдөлмөрч өрх гэдгийг сумын удирдлагууд онцоллоо.
| Өрхийн үйлдвэрлэлээр жилдээ 300 тн чацаргана хураан авдаг байна | ||
| Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.