Шууд Chart

Оросын агаар сансрын хүчин Сирийн Идлиб мужид цохилт өгчээ

2018-09-05 17:04:09

Оросын агаар сансрын хүчин Сирийн Идлиб муж дахь зэвсэгт дайчдын байрлал руу агаарын цохилт өгч эхэлсэн тухай RWS болон Франс Пресс  агентлаг Британи дахь хүний эрхийн асуудлаарх Сирийн төвийн мэдээллээс иш  татан дамжууллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Сирийн удирдагч Башар Асадад хандаж нутаг дэвсгэрийнх нь ихэнх хэсэгт зэвсэгт дайчид хяналтаа тогтоосон Идлиб муж руу болчимгүй дайралт хийхгүй  байхыг анхааруулж байсан. 

Түүнчлэн мөн Орос, Иранчууд хүн төрөлхтний хувьд  эмгэнэл болох энэ дайралтад нэгдвэл энэ нь хүмүүнлэгийн томоохон алдаа болно гэдгийг  сануулж байсан. Идлиб бол хууль бус зэвсэгт бүлэглэлийн хяналтад  байгаа Сирийн цорын ганц, томоохон бүс нутаг  юм. 2017 онд энэ мужид эвлэрэлд нэгдэж, сайн дураараа зэвсгээ хураалгахаас татгалзсан зэвсэгт дайчид гэр бүлийнхнийхээ хамтаар шилжин нүүх боломж бүхий бүсийг  байгуулсан юм.

НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистурыгийн мэдээлснээр бол энэ бүс нутагт Жебхат Ан Нусра, Аль Каида  террорист бүлэглэлийн гишүүн 10 мянга гаруй зэвсэгт дайчин байгаа юм байна. Харин Сирийн  эрх баригчид тус муж дахь хяналтаа сэргээснээр тус улсад олон  жил  үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгоно гэж  үзэж  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын агаар сансрын хүчин Сирийн Идлиб мужид цохилт өгчээ  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй