Шууд Chart

Майк Помпео: Пакистан исламын салан тусгаарлагчдыг дарахад дорвитой алхам хийх ёстой

2018-09-07 10:47:55

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пакистан улсад айлчилж, тус улсын шинэ ерөнхий сайд Имран Хантай Исламабад хотноо яриа хэлэлцээ хийлээ. Тэрээр хөрш Афганистан улсад тогтвортой байдал бий болгохын тулд Исламын салан тусгаарлагчдын эсрэг дорвитой алхам хийхийг Пакистаны эрх баригчдаас шаардсан байна.

АНУ-ын засаг захиргаа Исламабадыг Исламын салан тусгаарлагчдыг дарах чиглэлд хүчин чармайлт гаргахгүй байна гэсэн үндэслэлээр Пакистаны цэргийн ажиллагаанд дэмжлэг болгох зорилготой 900 сая америк долларын тусламжийг өнгөрсөн 1 дүгээр сард түр зогсоосон. Мөн сая мягмар гарагт АНУ-ын батлан хамгаалахын яам Исламабад Афганистан дахь АНУ-ын стратегийг дэмжихгүй байна гэсэн шалтгаанаар Пакистаны армид үзүүлэх байсан 300 сая америк долларын тусламжийг цуцалснаа зарлалаа. АНУ Афганистан дахь терроризмын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлж байгаагийн зэрэгцээ тус улсын хямралд улс төрийн шийдэл эрэлхийлж байгаа. Пакистаны гадаад хэргийн сайд Вашингтоны тусламжаа зогсоох шийдвэр шинэ засгийн газар байгуулагдахаас өмнө гарсан гэдгийг онцолж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал энэ өдрүүдэд Энэтхэг улсад үргэлжилж байна. Тэрээр Энэтхэгийн талтай хийхээр удаан хугацаанд хойшлогдсон яриа хэлэлцээ эхлүүлж байгаа. Хоёр талын гадаад харилцаа болон батлан хамгаалахын сайд нар оролцож байгаа 2+2 нэртэй энэ хэлэлцээгээр стратегийн болон аюулгүй байдлын асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Вашингтоны Энэтхэгийг Ираны газрын тос болон Оросын зэвсгийг худалдан авахаа зогсоо гэсэн шаардлагыг ч энэ удаагийн хэлэлцээгээр авч хэлэлцэж байгаа болов уу гэсэн таамаг байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майк Помпео: Пакистан исламын салан тусгаарлагчдыг дарахад дорвитой алхам хийх ёстой  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй