Хятадын Гадаад хэргийн яам Их Британийн тэнгисийн цэргийн хүчин чөлөөт усан тээврийн зарчмыг хангах ажиллагааг Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаатай холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Хятадын тал Британийн энэ ажиллагааг "өдөөн хатгалга" гэж тодорхойлон нэн даруй зогсоохыг хатуу шаардсан байна. Их Британийн тэнгисийн цэргийн хүчний десант, нисдэг тэрэгний "Албион" байлдааны хөлөг онгоц өнгөрсөн сарын 31-ний өдөр Хятадын хяналтаа тогтоосон Параселийн бүлэг арлуудын дэргэдүүр явж өнгөрсөн юм байна.
Хятадын "Сиша" гэж нэрийддэг Параселийн арлууд, Спратли, Хуаньян арлуудын эзэмшилтэй холбоотой асуудлаар Хятад, Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улсуудын хооронд байнга маргаан үүсдэг ч шийдэгдээгүй өнөөг хүрсэн. Гэсэн ч 2013 оны сүүлчээс Хятад улс тэнд хиймэл арлууд бий болгох гидротехникийн болон барилгын ажил хийж эхэлсэн.
АНУ, Япон улсууд хиймэл арлууддаа тэнгисийн цэргийн бааз байгуулж, цэргийн нисэх буудал нээж цэргийн зориулалтаар ашиглах гэж байна хэмээн шүүмжилдэг юм. Харин Хятадын Гадаад хэргийн яам АНУ-ыг Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байгаагийнхаа хариуцлагыг хүлээх ёстой хэмээн мэдэгддэг юм.
| Хятадын Гадаад хэргийн яам Их Британиас өдөөн хатгалгаа зогсоохыг шаардлаа | ||
| Үзсэн: 1651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.