Хятадын өмнөд Гуандун мужийг өчигдөр Мангхут хар шуурга дайран өнгөрсний уршгаар 2 хүн амь насаа алдсан байна. Супер хүчтэй гэж тодорхойлж байгаа энэ хар шуурганы хурд секундэд 45 метрт хүрч байжээ.
Байгалийн энэ гамшгаас болж мөн 15 хүн гэмтэж бэртсэн байна. Хятадын засаг захиргааны онцгой дүүрэг Макаод 200 гаруй хүнийг тусгай хоргодох төв рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Хонконгод мөн урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээнүүдийг авсан байна. Хятадын өмнөд эргийн дагууд нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогссон гэхэд болно. Наньнины нисэх онгоцны буудлын бүх нислэгийг цуцалсан бол Шэньжан, Гуанжоугийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байна.
Өнөөдрөөс Мангхут хар шуурга Юньнань мужийг дайран өнгөрч хүчтэй аадар бороо орохоор байгааг цаг уурчид анхааруулж байна. Мангхут хар шуурга Хятадын өмнөд нутгийг дайрахаасаа өмнө Филиппинийг дайран өнгөрсөн. Тэнд байгалийн энэ гамшгийн улмаар амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 25 д хүрээд байна.






| Мангхут хар шуурганы уршгаар Хятадын 2 хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.