Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд маргааш эхлэх 2 Солонгосын удирдагчийн уулзалт хэлэлцээнд онцгой ач холбогдол өгч байна. Умардын Родон Синмун сонин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ины айлчлалын тухай тусгай нийтлэл гаргасан байна. энд Умард Өмнөд Солонгосчууд энх тайван, хөгжил цэцэглэлт, нэгдлийн шинэ түүхийг Панмунжомын тунхаг бичгийн үндсэн дээр эхлүүлэх ёстойг онцлон тэмдэглэсэн байна. Хамтын ажиллагааны яриа хэлэлцээ, төсөл хөтөлбөрүүдийг тус тунхаг бичигт заасны дагуу олон чиглэлээр хийж байгааг ч тэмдэглэжээ.
Түүнчлэн Родон Синмун Умард Солонгос өөрсдөөсөө шалтгаалах бүхий л хүчин чармайлтыг дайчлан гаргаж байгааг бичсэн байна. 2 Солонгосын удирдагч өнгөрсөн 4 р сарын 27 ны анхны дээд уулзалтаараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, дайсагнасан ажиллагаагаа зогсоон, бүх чиглэлээр хамтран ажиллах Панмунжомын тунхаг бичгийг баталсан юм.
Түүнээс хойш 2 улс төмөр зам болон авто замуудаа холбох боломжуудыг хэлэлцсэн. 2 улсын цэргийн эрхтнүүдийн өндөр түвшний уулзалтыг хийсэн. Солонгосын дайнаас болж салсан гэр бүлийн гишүүдийг уулзуулсан. 24 цагийн туршид холбоо харилцаа тогтоож байх төвийг Кэсонд нээснийг ч сануулсан байна. Умард Солонгосын Родон Синмуныхан энэ бүх алхмуудыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.
| Умард Солонгосын төрийн төв хэвлэлүүд 2 улсын удирдагчийн уулзалтад онцгой ач холбогдол өгч байна | ||
| Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.