Өчигдөр Германы Хойд Рейн Вестфали мужид эртний Хамбах ойг огтлон сүйтгэх гэж байгааг эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийсэн байна. Зохион байгуулагчид нь энэ жагсаалд 5-9 мянган хүн оролцсон тухай мэдээлж байна. Гэвч тэднийг ой руу оруулаагүй учир гадна нь цуглацгааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Эсэргүүцлийн энэ жагсаалд ирсэн хүмүүсийн ихэнх нь огтолсон модны оронд тавихаар суулгац авчирсан байлаа. Жагсагчид мөн нүүрсний цахилгаан станцаас татгалзаж нүүрс олборлохгүй байхыг ч уриалж байсан байна.
Нүүрс ашиглан эрчим хүч гарган авдаг арга бол байгаль дэлхийд хамгийн хортой нь. Агаар мандалд асар их нүүрсхүчлийн хийн хорт хаягдал цацдаг учир байгалиа хамгаалж, агаарыг цэвэршүүлэхийн тулд тэд мод тарихаар авчирсныгаа ярьцгаасан байна. Умард Рейн Вестафалийн эрчим хүчний РWЕ компанийнхан хүрэн нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд энэ намар Хамбах ойн ихэнх хэсгийг огтлохоор төлөвлөж байгаа юм байна.
Тус компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчээр бүс нутгийн 15 хувийн хэрэглээг хангадаг байна. Гол нь газрын тосны үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангадаг байна. Гэвч экологийг хамгаалагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд ой ихээхэн чухлыг онцолж тус компанийн төлөвлөгөөг буруушааж байна.
| Германд Хамбах ойг хамгаалагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.